Бид хүн бүрт ээлтэй ирээдүйг бүтээх хэрэгтэй

TED2017

Бид хүн бүрт ээлтэй ирээдүйг бүтээх хэрэгтэй

April 25, 2017


Итгэл найдвар түгээхэд ганц хүн ч хангалттай бөгөөд тэр хүн та байх боломжтой гэдгийг Пап Ламтан Францис Ватиканд бичсэн энэхүү TED Илтгэлээр сануулж байна. Шашин шүтлэгээс үл хамааран Пап ламтан хүн бүрт хандан илvv эрх тэгш, нэг нь нийтийнхээ телее, өгөөмөр ертөнц цогцлоохыг зөвлөж байна. "Бид бүгд биендээ тусалж, биднээс "бусад" хүмүүс тоо статистик биш гэдгийг санаж явах хэрэгтэй."

Мишeл Л. Салливан: Тусламж хүсэх нь сул дорой биш, хүчтэй зан чанарын илрэл

TEDWomen 2016

Мишeл Л. Салливан: Тусламж хүсэх нь сул дорой биш, хүчтэй зан чанарын илрэл

October 26, 2016


Бид бүгдэд тулгардаг саад бэрхшээлийг ойлгох нэг нь байхад ихэнх хүмүүс огт анзаардаггүй, ойлгодоггүй болохыг Мишeл Л. Сaлливан хэлж байна. Харах өнцгийн тухай энэхүү илтгэлдээ Салливан бид бүгд бие биедээ тусалж дэмжиж байж оршин тогтнодог тогтолцооны нэгэн хэсэг болохыг сануулсан хөгжилтэй бөгөөд сургамжтай түүхээсээ хуваалцах болно. Тэрээр "Чамайг өөрөөс чинь илүү ойлгох хүн байхгүй", "энэрэл нигүүлсэл, эр зориг, ойлголт ухаарал байгаа цагт бид хамтдаа мөр зэрэгцэн алхаж чадна" гэдгийг хэлж байна.

Сэм Касс: Хүүхдүүдийг сайн сургахыг хүсвэл тэднийг сайн хоолло

TED Talks Live

Сэм Касс: Хүүхдүүдийг сайн сургахыг хүсвэл тэднийг сайн хоолло

November 2, 2015


Бидний хүүхдүүд өлссөн үедээ эсвэл ямар ч шим тэжээлгүй, чихрээр дүүрэн хоол идэж байхад бид тэднийг юу сурна гэж хүлээх вэ? Цагаан Ордны Ахлах тогоочоор ажиллаж байсан Хоолны бодлого боловсруулагч Сэм Касс нь хүүхдүүдийн оюун ухааныг төдийгүй бие бялдрыг тэжээн хөгжүүлэхэд сургуулийн зүгээс оруулж чадах нөлөөллийн талаар ярьж байна.

Халла Томасдоттир: Эмэгтэйчүүд нэр дэвших цаг нь болсон

TEDWomen 2016

Халла Томасдоттир: Эмэгтэйчүүд нэр дэвших цаг нь болсон

October 28, 2016


Халла Томасдоттир энэхүү дотно, бас хөгжилтэй илтгэлдээ хэрхэн мэдээллийн тэнцвэргүй байдлыг даван туулж, улс төрийн мэтгэлцээний өнгө аясыг өөрчилж, Исландын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихдээ улс даяар гайхшрал төрүүлсэн ч, ирээдүй хойч үеийн манлайлагчиддаа урам зориг өгсөн талаараа хуваалцаж байна. Тэр хэлэхдээ: "Бид харж байгаа бүхнээ өөрсдөө ч хийж чадна. Эмэгтэйчүүд нэрээ дэвшүүлэх нь л чухал" гэсэн юм.

Виктор Риос: Боловсролын системд хаягдсан хүүхдүүдэд үзүүлэх тусламж

TED Talks Live

Виктор Риос: Боловсролын системд хаягдсан хүүхдүүдэд үзүүлэх тусламж

November 2, 2015


"Сурагчдыг, ялангуяа багаасаа зовж зүдэрсэн хүүхдүүдийг юу чадахгүй байгаагаар нь биш, юуг чадахаар нь үнэл" хэмээн Виктор Риос багш яриагаа өрнүүллээ. Тэрээр хотын ядуу дүүрэгт өнгөрүүлсэн бага насныхаа тэмцэл, ялалтынхаа тухай хүүрнэн, боловсролд хандах хандлагаа өөрчлөх 3 аргыг санал болгож байна. Сурагчдыг "найдлагагүй" биш харин шаргуу, онцгой чадвар, хатуужил бүхий "ирээдүйтэй" хүмүүс гэж бодож хандахыг мэргэжил нэгтнүүддээ уриалж байна.

Жон МакУортер: Шинэ хэл сурах 4 шалтгаан

TED2016

Жон МакУортер: Шинэ хэл сурах 4 шалтгаан

February 16, 2016


Англи хэл нь дэлхийн хамгийн түгээмэл хэл болж байгаа ба шууд орчуулгын технологиуд нь жилээс жилд шинэчлэгдэн сайжирч байна. Тэгвэл бид яагаад гадаад хэл сурах шаардлагатай гэж? Хэл судлаач, Колумбын их сургуулийн профессор Жон МакУортер нь гадаад хэлийг эзэмшин суралцах ашиг тустай 4 шалтгааныг хуваалцаж байна.

Дэвид Бёркус: Та яагаад бусад ажилтнуудынхаа цалинг мэдэх хэрэгтэй вэ?

TEDxUniversityofNevada

Дэвид Бёркус: Та яагаад бусад ажилтнуудынхаа цалинг мэдэх хэрэгтэй вэ?

January 23, 2016


Таны цалин хэд вэ? Хамт ажилладаг бусад хүмүүсээс их үү, бага уу? Удирдлагын судлаач Дэвид Бёркусын бодлоор үүнийг та мэдэх эрхтэй, тэд ч мөн адил. Энэ илтгэлдээ тэрээр цалингаа нуух нийгмийн хандлагыг шүүмжилж, үүнийгээ нээлттэй болгосноор ажиллагсад, байгууллагууд болон нийгэмд ямар ач тустай талаар сонирхолтой баримтыг дэлгэж байна.

Жэймс Вэйч: Бүртгэлээ цуцлахын зовлон

TEDSummit

Жэймс Вэйч: Бүртгэлээ цуцлахын зовлон

June 29, 2016


Хүсээгүй сурталчилгааны э-шуудангаас бүртгэлээ цуцаллаа ч, хэдхэн хоногийн дараа яг тэр компаниас ижил утгатай э-шуудан ирэх нь бид бүгдэд л тохиолддог зүйл. Орон нутгийн дэлгүүр татгалзсан хариу авахгүй болохоор нь хошин шогч Жэймс Вэйч онцгой бас маш зугаатай хариу барьсан юм.

Жерард Райл: Түүхэн дэх хамгийн том мэдээллийг Панамын баримтын сэтгүүлчид задалсан нь

TEDSummit

Жерард Райл: Түүхэн дэх хамгийн том мэдээллийг Панамын баримтын сэтгүүлчид задалсан нь

June 26, 2016


Жерард Райл нь Панамын баримтууд гэгдэх Моссак Фонсека гэх Панамын хуулийн фирмийн 40 жилийн үйл ажиллагааны нийт 11.5 сая алдагдсан бичиг баримтыг задруулсан олон улсын багийг ахалсан юм. Энэ нь оффшор санхүүгийн нууцлаг ертөнцийн цар хүрээ болон аргачлал руу урьд хожид байгаагүйгээр өнгийх боломж олгосон юм. Түүхэн дэх хамгийн том, сэтгүүл зүйн хамтарсан төслийн цаад түүхийг сонсоно уу.

Энтони Голдблүм: Бид  ямар ажлын байраа роботуудад алдаж ямрыг нь алдахгүй вэ?

TED2016

Энтони Голдблүм: Бид ямар ажлын байраа роботуудад алдаж ямрыг нь алдахгүй вэ?

February 15, 2016


Машин сургалт нь зээлийн эрсдэлийг үнэлэх, шуудан ангилах зэрэг амар хялбар даалгавруудаар хязгаарлагдахаа болиод удаж байна. Өнөөдрийн байдлаар тус технологийн тусламжтайгаар эссэнд дүн тавих мөн өвчин оношлох мэтийн нарийн ажиллагаатай даалгавруудыг машинаар гүйцэтгэх боломжтой болжээ. Дэвшилт гарахын хэрээр роботууд таны ажлын байрыг булаах болов уу гэх мэт амаргүй асуудлууд урган гарч ирж байна.

Шубэндү Шарма: Хашаандаа хэрхэн ой мод ургуулах вэ?

TED@BCG Paris

Шубэндү Шарма: Хашаандаа хэрхэн ой мод ургуулах вэ?

May 18, 2016


Ой мод гэдэг нь заавал хаа хол хүний амьдралаас тасархай байх байгалийн нэг хэсэг биш юм. Тэр ч бүү хэл яг одоо амьдарч байгаа хотдоо ой мод ургуулах боломжтой. Эко-энтрепренёр болон TED Aспирантур Шубэндү Шарма нь газрын хөрс, микроб болон биомассыг ашиглан хот суурин газарт биологийн гаралтай бөгөөд маш шигүү ой модыг мэргэжлийн хэмжээнд бүтээн байгуулан хурдацтай ургуулдаг. Тэрээр хэрхэн арван жилийн дотор зуун настай ойг ургуулдгийг та сонирхоно уу. Магадгүй та ч бас үүнийг мэдэж аваад, энэхүү ой ширэнгийн үдэшлэгт оролцоорой.

Элиз Рой: Хөгжлийн бэрхшээлтэй хүнд зориулсан загвар хүн бүрт ашигтай

TEDxMidAtlantic

Элиз Рой: Хөгжлийн бэрхшээлтэй хүнд зориулсан загвар хүн бүрт ашигтай

September 25, 2015


"Би сонсголоо алдсанаараа урьд хожид авч байгаагүй бэлгээ авсан хэмээн хувьдаа итгэдэг" гэж Элиз Рой боддог. Тэрээр хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийг хамгаалах хуульч, загварчлан сэтгэгчийн хувиар дүлий байх нь өөрийгөө илэрхийлэх, ертөнцийг дахин бүтээх буюу бидний томоохон асуудлаас ч шийдвэрлэж болохуйц онцгой арга замыг өгсөн гэдгийг мэддэг. Элиз: "Хэрэв бид хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн төлөө загвар бүтээвэл хөгжлийн бэрхшээлгүй хүнд зориулсан загвараас хамаагүй илүү шийдлийг олж харна" хэмээн онцолж байна.

ШаоЛан Шүэ: Дорнын зурхайн тайлбар

TED2016

ШаоЛан Шүэ: Дорнын зурхайн тайлбар

February 17, 2016


Дэлхийн хүн амын дөрөвний нэг нь дорнын зурхайд итгэдэг. Итгэдэггүй байсан ч үүний талаар мэдээлэлтэй байх нь ашигтай хэмээн технологич, энтрепренёр ШаоЛан Шүэ хэлж байна. Энэхүү хөгжилтэй, сургамжтай ярианд ШаоЛан Шүэ эртний өв уламжлалыг тайлбарлан энэ нь хэрхэн хувь хүний зан ааш, ажлын амжилт, гэрлэлт болон тухайн жилийн төлөв байдалд нөлөөлдөг талаар ярих болно. Таны жил юуг илтгэдэг вэ?

Сью Дэсмонд-Хэллманн: Нийгмийн эрүүл мэндийг илүү ухаалаг, оновчтой өнцгөөс харах арга

TED2016

Сью Дэсмонд-Хэллманн: Нийгмийн эрүүл мэндийг илүү ухаалаг, оновчтой өнцгөөс харах арга

February 19, 2016


Сью Дэсмонд-Хэллманн "Big data" буюу том дата, мөн хэрэглэгчдийн судалгаа, генийн инженерчлэл зэрэг олон дэвшилтэт аргыг хавсруулан нийгмийн эрүүл мэндийг нарийвчилсан байдлаар судалдаг. Тэрээр энэ ажлаа дэлхийн хамгийн хэцүү анагаах ухааны асуудлуудыг шийдэхэд чиглүүлдэг. Энэхүү арга нь аль хэдийнэ Африкийн Сахарын цөл орчимд эхээс хүүхэд рүү шилжих ХДХВ-ийн халдварыг бараг хоёр дахин бууруулсан байна. Одоо энэ аргын тусламжтай нялхсын эндэгдэлтэй тэмцэхээр ажиллаж байна. Түүний зорилго бол хүн амын аливаа бүлэгт шаардлагатай арга хэмжээг авахдаа зөв цагт нь, зөв аргыг хэрэглэснээр хүмүүсийн амийг аврах юм.

Кан Ли: Хүүхэд худлаа хэлж байгааг хэрхэн мэдэх вэ?

TED2016

Кан Ли: Хүүхэд худлаа хэлж байгааг хэрхэн мэдэх вэ?

February 18, 2016


Хүүхдүүд худал хэлэхдээ муу юу? Та үнэхээр худлаа хэлж байгааг нь мэдэх үү? Хүний хөгжлийн судлаач Кан Ли нь хүүхэд худлаа ярьж байхдаа биенд нь ямар өөрчлөлт гардгийг судалдаг. Түүний хэлснээр, хүүхдүүд маш их худлаа ярьдгаас гадна, бүр хоёр наснаасаа эхлэх нь ч бий бөгөөд үүндээ гарамгай сайн байдаг гэнэ. Түүнийхээр бол бид хүүхдээ худлаа ярьж эхлэхэд нь баярлах хэрэгтэй ба тэрээр үүн дээр суурилсан нуугдмал сэтгэл хөдлөлийг илрүүлэх зарчимаар ажилладаг худал хэлснийг тогтоох нэгэн шинэ технологийг танилцуулж байна.

Адити Гупта: Сарын тэмдгийн талаар эмээхгүй ярих нь

TEDxGatewayWomen

Адити Гупта: Сарын тэмдгийн талаар эмээхгүй ярих нь

May 29, 2015


Сарын тэмдгийн талаар ярих олон хүнийг тавгүйтүүлдэг нь үнэн. Гэвч энэ талаар ярихгүй байх нь сөрөг үр дагавартай. Энэтхэгт 10 охины 3 нь сарын тэмдэг анх ирэх үед энэ талаар огт мэдээлэлгүй байдаг бөгөөд сарын тэмдэгтэй холбоотой зан заншил, хориг цээр охидод бага наснаас нь сөргөөр нөлөөлдөг. Бага байхаас нь л энэ сэдэв хаалттай байсан учир Адити Гупта охид, эцэг эх, багш нарт сарын тэмдгийн талаар ичиж зоволгүй ярихад нь туслахыг хүссэн талаараа энэхүү илтгэлд ярьжээ.

Адам Грант: Өөрөөр сэтгэгчдийн санаанд оромгүй зуршлууд

TED2016

Адам Грант: Өөрөөр сэтгэгчдийн санаанд оромгүй зуршлууд

February 16, 2016


Бүтээлч хүмүүс яаж тэр агуу санаануудаа олж авдаг юм бол? Байгууллагын сэтгэл зүйч Адам Грант нь "Жинхэнүүд" гэж нэрлэгддэг үргэлж шинэ санааг эрэлхийлдэг, тэднийгээ мөн үйлдэл болгож чаддаг хүмүүсийг судалдаг. Энэхүү илтгэлээс "жинхэнэ сэтгэгчдийн" санаанд оромгүй 3 онцлогийг та мэдэж авах юм. Үүнд, алдаа дутагдлаа хүлээн зөвшөөрөх ч багтана. Грант хэлэхдээ, "Хамгийн агуу сэтгэгчид хамгийн олон удаа бүтэлгүйтсэн байдаг. Учир нь тэд хамгийн олон удаа оролдож үзсэн хүмүүс юм. Цөөн сайхан санааг бодож олоход, олон муу санаа бас хэрэгтэй."

Тим Урбан: Ажлаа хойш тавих зуршилтай хүний тархи хэрхэн ажилладаг вэ?

TED2016

Тим Урбан: Ажлаа хойш тавих зуршилтай хүний тархи хэрхэн ажилладаг вэ?

February 16, 2016


Тим Урбан ажлаа хойш тавих нь муу зуршил гэдгийг мэддэг ч эцсийн мөчид овоорсон ажлаа яарч сандран хийдэг зангаа хаяж чадаагүй нэгэн. Тэрээр энэхүү хөгжилтэй бөгөөд сургамжтай илтгэлдээ хэдэн цагаар ч хамаагүй Youtube үздэг хүмүүс, өдөржин интернетээр дэмий сэлгүүцэгч нарын дадал зуршлыг бидэнд танилцуулах болно. Түүний илтгэлийг үзээд та "Бид амьдралынхаа энэ богино хугацаанд илүү чухал үйл хэргийг хойш тавьсаар байгаа юм биш биз?" гэж өөрөөсөө магадгүй асуух биз ээ.

Латиф Нассер: Та тэмээний гарал үүслийг төсөөлөх ч үгүй байна

TED Talks Live

Латиф Нассер: Та тэмээний гарал үүслийг төсөөлөх ч үгүй байна

November 5, 2015


Тэмээн сүрэг элсэн цөлд гайхалтай дасан зохицсон учир тэднийг өөр хаа нэгтээ амьдарч байхыг төсөөлөхөд хэцүү. Гэтэл бид үүнийг буруу таамагласан бол яах вэ? Том нүд, тавхай, бөхтэй энэ амьтан өөр цаг уур, өөр цагт дасан зохицож өөрчлөгдсөн бол яах вэ? Энэхүү илтгэлээс РадиоЛабын Латиф Нассер маш жижиг, сонирхолтой нэгэн чулуужсан яс тэмээ болон дэлхийн талаарх түүний бодлыг хэрхэн орвонгоор нь өөрчилсөн талаар үзээрэй.

Адам Фосс: Илүү сайн шүүх тогтолцооны тухай прокурорын бодол

TED2016

Адам Фосс: Илүү сайн шүүх тогтолцооны тухай прокурорын бодол

February 18, 2016


АНУ-ын шүүхийн тогтолцоонд нэг жаал гэмт хэрэг үйлдэхэд мөрдөн шалгах эсвэл мөрдөн шалгахаа азнаж гэмт хэрэг үйлдсэн бүртгэлтэй залуусаас юу болсныг асуух гэсэн хоёр зүйл хийхийг хуулинд заасан байдаг. Эрэл хайгуул хийсэн энэхүү илтгэлдээ Бостон хотын Саффолк мужийн Дүүргийн прокурорын газрын прокурор Адам Фосс уур хилэнг боломжоор сольж, хүмүүсийн амьдралыг сүйрүүлэхийн оронд өөрчилдөг шүүхийн шинэчилсэн тогтолцоонд шилжихийг уриалж байна.

Жеймс Вийч: Спам цахим шууданд хариу бичвэл юу болох вэ?

TEDGlobal>Geneva

Жеймс Вийч: Спам цахим шууданд хариу бичвэл юу болох вэ?

December 8, 2015


Сэжигтэй цахим шуудангууд буюу даатгалын бонд, алмаазаар бүрсэн сейф, гадаад оронд гацчихсан дотны найз гээд л... Бидний хаягаар ирдэг эдгээр цахим шууданг бид голцуу харангуутаа устгадаг. Тэгвэл тэдэнд хариу бичвэл яадаг вэ? Зохиолч, инээдсийн жүжигчин Жеймс Вийчийн хаягаар хөгжилтэй, хэдэн долоо хоног үргэлжилсэн нэгэн яриаг сонсоорой.

Роберт Уолдингер: Хэрхэн сайхан амьдрах вэ? Аз жаргалыг судалсан хамгийн урт хугацааны судалгааны сургамжаас

TEDxBeaconStreet

Роберт Уолдингер: Хэрхэн сайхан амьдрах вэ? Аз жаргалыг судалсан хамгийн урт хугацааны судалгааны сургамжаас

November 14, 2015


Амьдралд юу биднийг аз жаргалтай, эрүүл байлгадаг вэ? Алдар нэр, мөнгө гэж бодож байвал та ганцаараа биш. Харин сэтгэл мэдрэлийн эмч Роберт Уолдингерийн хэлснээр та андуурч байна. Насанд хүрэгсдийн хөгжлийн тухай 75 жил үргэлжилсэн судалгааны одоогийн удирдагч тэрээр жинхэнэ аз жаргал, сэтгэл хангалуун байдлын талаар урд хожид байгаагүй мэдээлэлтэй нэгэн билээ. Энэхүү илтгэлдээ тэр судалгааныхаа 3 чухал сургамжийг хуваалцаад зогсохгүй хэрхэн сэтгэл хангалуун, урт удаан амьдралыг бүтээх тухай эртний мэргэн ухаанаас хуваалцаж байна.

Анн Морган: Дэлхийн орон бүрээс ном уншсан нэг жил

TEDGlobal>London

Анн Морган: Дэлхийн орон бүрээс ном уншсан нэг жил

September 29, 2015


Соёлын харагддагүй маш том хэсгийг олж харахаасаа өмнө Анн Морган өөрийгөө чамлалтгүй их ном уншсан гэж боддог байлаа. Англи, америк зохиолчдын бичсэн маш олон номны хажууд бусад хэл дээрх зохиолчдын ном тун бага байжээ. Ингээд тэрээр өөртөө нэгэн том зорилгыг тавьсан: нэг жилийн турш дэлхийн орон бүрээс нэг ном унших. Одоо тэрээр та бүхнийг англи хэлнээс бусад хэл дээр бичигдсэн номны орчуулгыг уншиж, ном хэвлэлийн компаниуд илүү олон ном орчуулахыг уриалж байна. Түүний уншсан номнуудын жагсаалт, газрын зургыг эндээс: go.ted.com/readtheworld

Марина Абрамович: Итгэл, хүлцэнгүй байдал, харилцаанаас бүтсэн урлаг

TED2015

Марина Абрамович: Итгэл, хүлцэнгүй байдал, харилцаанаас бүтсэн урлаг

March 16, 2015


Марина Абрамовичийн бүтээл нь хувь хүний өөрчлөлт, ухамсрын дээд хэлбэрийг эрэлхийлэн, үзэгч болон уран бүтээлчийн хоорондын заагийг хязгаарладаг. Түүний 2010 онд анхлан санаачилсан "Уран бүтээлч энд байна" хэмээх бүтээлдээ тэрээр үзэгчидтэй нүүр тулан өдөрт 8 цаг суудаг. Үнэхээр сэтгэл хөдөлгөмөөр... "Хэрвээ та бүхнийг нэг л аргаараа хийгээд байвал танд юу ч тохиолдохгүй" гэж тэрээр хэлжээ. "Миний арга барил бол хийхээс эмээж буй, мэддэггүй зүйлээ хийж, хэний ч ороогүй тэр орон зайд нэвтрэх."

Мелисса Флеминг: 500 зорчигчтой усан онгоц далайд живэхэд амьд гарсан хоёрын түүх

TEDxThessaloniki

Мелисса Флеминг: 500 зорчигчтой усан онгоц далайд живэхэд амьд гарсан хоёрын түүх

May 23, 2015


500 гаруй дүрвэгсдийг суулгасан усан онгоцонд суусан залуухан эмэгтэй баатар болжээ. НҮБ-ын дүрвэгсдийн агентлагийн Мелисса Флемингийн өгүүлэх энэхүү түүх нь илүү сайхан амьдралын төлөө тэмүүлсэн мянга мянга дүрвэгсдийн бодит амьдралыг харуулж байна.

Эмилли Вапник: Зарим хүнд яагаад цор ганц сэтгэлийн дуудлага байдаггүй тухай

TEDxBend

Эмилли Вапник: Зарим хүнд яагаад цор ганц сэтгэлийн дуудлага байдаггүй тухай

April 18, 2015


Чи том болоод юу болмоор байна? Үлдсэн амьдралдаа ганцхан зүйл хийх хүсэлтэй эсэхдээ эргэлзэж байвал та ганцаараа биш. Энэхүү сонирхолтой ярианд зохиолч мөн уран бүтээлч Эмилли Вапник өөрийн "олон чадавхит" хэмээх нэг амьдралдаа олон төрлийн сонирхол мөн ажилтай хүмүүсийг тодорхойлно. Та тэдний нэг мөн үү?

Барри Шварц: Ажлын тухай бидний хуучирсан ойлголт

TED2014

Барри Шварц: Ажлын тухай бидний хуучирсан ойлголт

March 19, 2014


Хийж буй ажилдаа сэтгэл ханамжтай байхад юу нөлөөлдөг вэ? Барри Шварцын хэлж байгаагаар бидний ажлын тухай өнөө цагийн ойлголт нь цалин хөлснөөс гадна өөр биет бус үнэт зүйлс өгдөг гэдгийг хүлээн зөвшөөрдөггүй. Ажилтныг мөнгөний төлөө л ажилладаг амьгүй робот мэт төсөөллөөс салах цаг нь иржээ.

Дастин Иеллин: Уран бүтээлчийн оюун санаагаар аялахуй

TED@NYC

Дастин Иеллин: Уран бүтээлчийн оюун санаагаар аялахуй

October 10, 2014


Дастин учир нарийн түвэгтэй, үлгэр домгоос санаа авсан гэмээр гайхалтай бүтээлүүд туурвидаг. Тэр өөрийн хэв маягийг хэрхэн хөгжүүлсэн бэ? Энэ сонирхолтой илтгэлдээ тэрээр уран бүтээлчийн хувьд 8 настай байхаасаа эхлүүлсэн аялал, өөрийн хосгүй ухаан болон харааны талаар хуваалцсан юм. Түүнийг сүүлийн хэдэн бүтээлд нь хүргэсэн замаар хамтдаа аялцгаая.

эЛ Сийд: Итгэл найдвар, энх тайвныг түгээдэг гудамжны уран бүтээлч

TED2015

эЛ Сийд: Итгэл найдвар, энх тайвныг түгээдэг гудамжны уран бүтээлч

March 16, 2015


Франц улсад амьдарч байсан Тунисаас гаралтай гэр бүлд төрсөн эЛ Сийд олон өөр хэл, соёл, хэв маягтай ойр өссөндөө баяртай байдаг. Энэ сэтгэлээ Араб утга зохиолыг гудамжны урлаг, граффититай хослуулсан бүтээлүүдээрээ түлхүү илэрхийлдэг. Энэхүү даруу атлаа хүчтэй илтгэлд уран бүтээлч, TED Fellow-нхаа хувьд эЛ Сийд өөрийн гол зорилтыг танилцуулж байна: хэл дамнан нэвтрэлцэхүйц гайхалтай урлагийг бүтээх.

Маргарет Хеффернан: Ажлын байр дээрх захиргаадалтын ёсыг март

TEDWomen 2015

Маргарет Хеффернан: Ажлын байр дээрх захиргаадалтын ёсыг март

May 28, 2015


Ихэнх компаниуд үйл ажиллагаагаа удирдахдаа "супер тахианы загвар" гэж нэрлэгдэх бусдаас давамгай ур чадвартай "од" ажилтнуудыг илүүтэйгээр үнэлэх зарчмаар явдаг. Гэвч энэ нь бүтээмж өндөртэй багуудыг тодорхойлдог хүчин зүйл биш юм. Бизнес салбарт тэргүүлэгч Маргарет Хеффернан нийгмийн харилцан шүтэлцээ нь амжилтын түлхүүр болохыг судалжээ. Цайны завсарлагаар хамтдаа ярилцаж, бие биенээсээ тусламж хүсэх нь урт хугацаандаа гайхалтай амжилтанд хүргэдэг байна. Иймд бид амжилтанд хүргэдэг хүчин зүйлсийг шинээр тодорхойлж, удирдагч гэж хэн болохыг эрс өөр өнцгөөс харах цаг нь болжээ. Учир нь "Шинэ санааг компани биш, зөвхөн хүмүүс л сэддэг" гэдгийг Хеффернан хэлж байна.