TED Talks with Mongolian transcript

Шон Эйкор: Аз жаргалтай байх нь амжилтад хүрэхийн нууц

TEDxBloomington

Шон Эйкор: Аз жаргалтай байх нь амжилтад хүрэхийн нууц
21,573,773 views

Бид аз жаргалд хүрэхийн тулд сайн ажиллах ёстой гэдэгт итгэдэг. Гэвч үнэн хэрэгтээ байдал эсрэгээрээ бол яах вэ? Сэтгэл зүйч Шон Эйкор TEDxBloomington-д тавьсан сонирхол татам илтгэлдээ аз жаргалтай байх нь амжилт дагуулдаг гэдгийг онцолж байна.

Дрью Бэрри: Шим ертөнцийн үл үзэгдэхүйн дүрслэл

TEDxSydney

Дрью Бэрри: Шим ертөнцийн үл үзэгдэхүйн дүрслэл
2,509,183 views

Молекул болон түүний үйл ажиллагааг шууд ажиглан харах боломжгүй. Харин Дрью Бэрри тэр байдлыг өөрчлөхийг хүсчээ. Тэрээр TEDxSydney үеэр бидний бие дэх үл үзэгдэх эсүүдийн үйл ажиллагааг судлаачдад харахад нь тусладаг шинжлэх ухааны үнэн зөв үндэслэлтэй бас сонирхолтой энимейшнийг танилцуулж байна.

Рамона Пиерсон: Санаанд оромгүй анагаах газар

TEDxDU 2011

Рамона Пиерсон: Санаанд оромгүй анагаах газар
400,025 views

Рамона Пиерсон 22 настайдаа согтуу жолоочид дайруулж, 18 сарын турш комд оржээ. TEDxDU буюу Денверийн Их Сургуульд тэр асрах төвийн ахмадуудын чадвар болон эрдэм мэдлэгийн ачаар эдгэрсэн гайхалтай түүхээ яржээ.

Бритта Раяли: Миний орон сууцан дахь хүлэмж

TEDxManhattan

Бритта Раяли: Миний орон сууцан дахь хүлэмж
2,448,701 views

Бритта Раяли өөрийн баяхан орон сууцандаа өөрийн гараар хүнсээ ургуулахыг хүссэн. Тиймээс тэр найзуудтайгаа хамтран хаягдал хуванцар саванд, ногоо ургуулах системийг судлан хөгжүүлж, үүнийгээ илүү олон янзаар туршиж олон нийтийн сүлжээг ашиглан хамгийн зөв хувилбарыг маш хурдан олсон байна. Тэгээд үүнийгээ олонд тархсан "Өөрөө Хийх Арга" гэж нэрлэсэн. Үр дүн нь ямар байсан гээч? Амттай.

Томас Саурез: 12 настай апп хөгжүүлэгч

TEDxManhattanBeach

Томас Саурез: 12 настай апп хөгжүүлэгч
10,688,744 views

Ихэнх 12 настай хүүхдүүд видео тоглоом тоглох дуртай байдаг. Харин Томас Саурез нь хэрхэн тэдгээрийг бүтээхийг өөртөө заасан юм. Нүхнээс гарсан амьтанг цохиураар цохидог тоглоом шиг "Бастин Жибер" гэх апп-уудыг хөгжүүлсний дараа одоогоор сурсан мэдлэгээ ашиглан бусад хүүхдүүдэд хөгжүүлэгч болоход нь Томас тусалж байна.

Бэнкер Рой: Barefoot хөдөлгөөнөөс суралцах нь

TEDGlobal 2011

Бэнкер Рой: Barefoot хөдөлгөөнөөс суралцах нь
4,300,944 views

Энэтхэгийн Ражастанд нэгэн ер бусын сургууль хөдөө нутгийн иргэдийг нарны эрчим хүчний инженер, дархан, шүдний эмч, хүний эмч болгон мэргэшүүлдэг. Тэдний дунд бичиг үсэг тайлагдаагүй хүмүүс байх нь ч олонтаа. Barefoot Коллежийн үүсгэн байгуулагч Бэнкер Рой сургуулиа танилцуулж байна.

Грахам Хилл: Эд хогшил бага байх тусам энэ бие жаргалтай

TED2011

Грахам Хилл: Эд хогшил бага байх тусам энэ бие жаргалтай
4,988,747 views

Зохиолч, дизайнер Грахам Хилл дараахь асуултыг тавьж байна:"Бага эд зүйлс, орон зай нь илүү их аз жаргал хүмүүст авчирдаг уу?". Тэрээр бага орон зайд хэрхэн төвхнөх талаар жишээ гаргаж, 3 чухал зарчмыг баримтлахыг санал болголоо.

Марко Темпест: Үнэн худал (болон iPod) - ын ид шид

TEDGlobal 2011

Марко Темпест: Үнэн худал (болон iPod) - ын ид шид
6,207,659 views

Гурван ширхэг iPod -ыг илбийн хэрэгсэл мэт ашиглан, Марко Темпест, үнэн худал, урлаг, болон сэтгэл хөдлөлийн талаар энэхүү чадварлаг бөгөөд санаандгүйгээр чин зүрхэнд хүрэх эргэцүүлэлийг толилуулж байна.

Маркус Фишер: Робот шувуу

TEDGlobal 2011

Маркус Фишер: Робот шувуу
8,646,669 views

Олон робот нисч чадна, гэвч аль нь ч Маркус Фишер болон Фесто дахь түүний багийн бүтээсэн "Ухаалаг шувуу" шиг жинхэнэ шувуу мэт нисч чаддаггүй байлаа. Энэ шувуу нь том, өд шиг хөнгөн, мөнгөлөг цахлай шиг далавчаа дэвэн нисдэг.

Matt Cutts: 30 өдрийн турш ямар нэг шинэ зүйлийг туршаад үз

TED2011

Matt Cutts: 30 өдрийн турш ямар нэг шинэ зүйлийг туршаад үз
12,215,040 views

Танд үргэлж хийхийг хүсэж, бодож ирсэн боловч хийж чадаагүй зүйлүүд байдагуу? Түүнийгээ 30 өдрийн турш хийгээд үз гэж Матт зөвлөж байна. Энэхүү богино бөгөөд хөгжөөнтэй яриа нь зорилго хэрхэн тавьж түүндээ хүрэх тухай нямбай арга ухааныг танд санал болгож байна.

Терри Мүүр: Гутлаа хэрхэн үдэх вэ?

TED2005

Терри Мүүр: Гутлаа хэрхэн үдэх вэ?
7,612,252 views

Терри Мүүр насан туршдаа гутлаа буруу үддэг байснаа мэджээ. TED-д зориулан тэр хэрхэн гутлаа зөв үдэхийг тайзан дээр харуулах болно. (Түүхэн тэмдэглэл: Энэ бол TED-ийн хамгийн анхны 3 минутын илтгэл. 2005 он.)

Рон Гутман: Инээмсэглэлийн нууц хүч

TED2011

Рон Гутман: Инээмсэглэлийн нууц хүч
5,652,656 views

Рон Гутман инээмсэглэлийн талаар хийгдсэн олон тооны судалгааг харьцуулан үзсэний үр дүнд гайхалтай дүгнэлтийг хийжээ. Инээмсэглэлээр таны хэр амьдрахыг таамаглаж болдог, мөн инээмсэглэх нь эрүүл мэндэд сайнаар нөлөөлдөг гэдгийг та мэдэх үү? Хүний төрөлхийн үйлдлийн нэг болох инээмсэглэлийн талаар сонсож, нүүрний булчингаа ажиллуулахдаа бэлдээрэй!

Рик Илаяс: Онгоц маань сүйрэх мөчид ухаарсан 3 зүйл

TED2011

Рик Илаяс: Онгоц маань сүйрэх мөчид ухаарсан 3 зүйл
7,721,543 views

Рик Илаяс 2009 онд Нью-Ёоркын Хадсон голд осолдсон 1549-р нислэгийн эхний эгнээнд сууж байлаа. Онгоц нь унаж байх хугацаанд түүнд юу бодогдсон бол? Тэрээр энэхүү түүхээ анх удаа TED-ийн тайзнаа олон нийттэй хуваалцлаа.

Жон Хантер: Дэлхийн Энхийн Тоглоом

TED2011

Жон Хантер: Дэлхийн Энхийн Тоглоом
1,558,983 views

Жон Хантер Дэлхийн бүх асуудлыг 4х5 хэмжээтэй тоглоомын самбар дээр тавиад 4-р ангийн сурагчдаараа түүнийг шийдвэрлүүлдэг. ТED2011-ийн үеэр тэрээр Дэлхийн Энхийн Тоглоом нь сургуулийн хүүхдүүдэд хэрхэн нөлөөлж, зааж буй хичээл нь зөвхөн анги танхимаар ч хязгаарлагддаггүй талаар танилцууллаа.

Дэйв Мэслин: Үл тоомсорлолын эсрэг эм

TEDxToronto 2010

Дэйв Мэслин: Үл тоомсорлолын эсрэг эм
1,853,644 views

Орон нутгийн улс төр, сургууль, бүсчлэл, зөвлөлийн сонгууль бидний амьдарч буй газарт байнга тохиолддог. Тэгвэл яагаад бид оролцдоггүй вэ? Энэ үл тоомсорлол уу? Дэйв Мэслин үүнийг үгүйсгэж үнэхээр хайхраад байхад хүртэл биднийг нийгмээс хөндийрүүлдэг 7 хаалтыг тодорхойллоо.

Дэвид Крисчэн: Эх дэлхийн түүхийг 18 минутанд

TED2011

Дэвид Крисчэн: Эх дэлхийн түүхийг 18 минутанд
10,836,002 views

Дэвид Крисчэн огторгуйн үүсэл хөгжлийн түүхийг Их Тэсрэлтээс эхлэн интернэт сүлжээний үүслийг хүртэл 18-хан минутанд гайхалтай дүрслэл ашиглан тайлбарлаж байна. Энэ бол цогц биетүүд, амьдралын үүсэл, хүн төрөлхтний тухай ухаарал хайрласан, өргөн хүрээг хамарсан цаг хугацааны аялал, энэ бол "Эх түүх".

Энн-Мари Томас: Цахилгаан хэлхээний энгийн туршилт

TED2011

Энн-Мари Томас: Цахилгаан хэлхээний энгийн туршилт
964,058 views

TED U арга хэмжээний үеэр Энн-Мари Томас гэрийн нөхцөлд хийсэн хоёр өөр амттай зуурмагийг ашиглан цахилгааны шинж чанарыг нэгэн зугаатай үзүүлэнгээр тайлбарлаж байна. Энэ нь LED гэрэл асааж, мотор эргэлдүүлэн бяцхан хүүхдүүдийг цахилгаан хэлхээний зохион бүтээгч болгодог.

Патриша Раян: Англи хэлийг бүү шаард!

TEDxDubai

Патриша Раян: Англи хэлийг бүү шаард!
2,138,668 views

TEDхDubai-д Англи хэлний багшаар олон жил ажилласан Патриша Раян бодууштай нэгэн асуултыг асуулаа. Дэлхий нийтээрээ ганц Англи хэлийг чухалчилах нь өөр бусад хэлээр агуу санаа бодол түгэхэд саад болж байна уу? Жишээ нь хэрэв Эйнштейн TOEFL-ийн тестийг өгөх ёстой байсан бол яах вэ? Энэ нь санаа бодол хуваалцах болон орчуулга хийхийг тууштай дэмжсэн яриа юм.

Сара Кэй: Хэрвээ би охинтой болвол...

TED2011

Сара Кэй: Хэрвээ би охинтой болвол...
14,428,001 views

"Хэрвээ би охинтой болвол, охин минь намайг Ээжээ гэхийн оронд Б цэг гэж дуудах болно" хэмээн яруу найрагч Сара Кэй яриагаа эхлэв. Тэрээр Нью Йоркын Боури утга зохиолын клубд гайхширч зогссон охиноос хүүхдүүдэд өөрсдийгөө илэрхийлэх чадвараар бусадтай харилцахыг заадаг багш болсон тухай, ДУУ ХООЛОЙ хөтөлбөрийг санаачилсан талаараа бидэнтэй хуваалцан, "Б", "Хирошима" хэмээн 2 гайхалтай үзүүлбэр үзүүлэхийг сонирхоорой.

Дэвид Брүүкс: Нийгмийн амьтан

TED2011

Дэвид Брүүкс: Нийгмийн амьтан
1,363,457 views

Нью-Йорк таймс сэтгүүлийн тоймч Дэвид Брүүкс сүүлд бичсэн номоо уудалж, хүн төрөлхтөний мөн чанарын тухай, эдийн засаг улстөр цаашлаад бидний өөрийн мэдлэгт өргөн ач холбогдолтой, сэтгэхүйн шинжлэх ухааны шинэ нээлтийг дэлгэж байна. Хүн төрөлхтөнийг ухамсартайгаар сонголт хийдэг ангид хүмүүс гэж ойлгож болохгүйг хошигнол дүүрэн яриагаар харуулав.

Нейл Пасрика: Гайхалтай байхын гурван А

TEDxToronto 2010

Нейл Пасрика: Гайхалтай байхын гурван А
3,207,333 views

Нейл Пасрикагийн "1000 Awesome Things" буюу "1000 гайхалтай зүйлс" блог нь үнэгүй ундаа нэмүүлэхээс аваад цэвэрхэн цагаан хэрэглэл гэх мэтийн амьдралын энгийн таашаалуудын тухай бичдэг блог юм. Энэхүү TEDxToronto-гийн сэтгэл уярам яриагаараа тэр, гайхалтай сайхан амьдралын 3 нууцыг (бүгд А үсгээр эхэлсэн) танд задалж байна.

Арианна Хаффингтон: Хэрхэн амжилтад хүрэх вэ? Сайн унтаж амар

TEDWomen 2010

Арианна Хаффингтон: Хэрхэн амжилтад хүрэх вэ? Сайн унтаж амар
5,209,500 views

Энэхүү богино яриандаа Арианна Хаффингтон хэрхэн өчүүхэн мэт санаанаас илүү том санаануудыг олох буюу шөнийн нойр ямар хүчтэй болохыг бидэнтэй хуваалцаж байна. Тэрээр биднийг нойрны дутагдлаараа бахархахын оронд, нүдээ аниад өргөн хүрээтэй сэтгэх хэрэгтэйг сануулж байна. Бид унтсанаараа аз жаргал, бүтээлч байдлаа нэмэгдүүлэхээс гадна ухаалаг шийдвэр гаргах зорилгодоо хүрч чадна.

Бринэ Браун: Эмзэг байдлын хүч

TEDxHouston

Бринэ Браун: Эмзэг байдлын хүч
46,319,192 views

Бринэ Браун хүний холбоо буюу бидний бусдыг ойлгох, бусдад хамаарах, бусдыг хайрлах чадварыг судалдаг. TEDxHouston дээр ярьсан сэтгэл хөдөлгөм бас хөгжилтэй яриандаа тэрээр өөрийгөө нээж, хүн төрөлхтнийг ойлгоход нь тусалсан судалгааныхаа гүнээс хуваалцсан юм. Бусадтайгаа хуваалцахгүй байхын аргагүй яриа.

Шэйрил Сандберг: Яагаад бидний дунд эмэгтэй манлайлагчид цөөн байдаг вэ

TEDWomen 2010

Шэйрил Сандберг: Яагаад бидний дунд эмэгтэй манлайлагчид цөөн байдаг вэ
10,007,379 views

Фэйсбүүкийн Үйл ажиллагаа эрхэлсэн захирал Шэйрил Сандберг яагаад эрчүүдээс цөөн эмэгтэйчүүд ажил мэргэжлийнхээ манлайд гардаг вэ гэдгийг хараад ахлах түвшинд хүрэхийн төлөө зорьж буй эмэгтэйчүүдэд 3 зөвлөмжийг өгчээ.

Стивен Жонсон: Гайхалтай санаанууд хаанаас гардаг вэ

TEDGlobal 2010

Стивен Жонсон: Гайхалтай санаанууд хаанаас гардаг вэ
4,960,715 views

Хүмүүс ихэвчлэн шинэлэг санаагаа гэнэтийн "Эврика!" мөчөөр тайлбарладаг. Харин Стивен Жонсон түүх хэрхэн өөрөөр өгүүлж буйг харуулж байна. Түүний энэхүү аялал биднийг Лондонгийн кофейн мухлагуудын сүлжээнээс, Чарльз Дарвины удаан бүрэлдэлт санаа руу, бүр цаашлан өнөөгийн өндөр хурдтай вэб хүртэл аваачина.

Дерик Сиверс: Зорилгоо өөртөө үлдээ

TEDGlobal 2010

Дерик Сиверс: Зорилгоо өөртөө үлдээ
6,371,544 views

Гайхамшигтай шинэ амьдралын төлөвлөгөөгөө олсны дараа, бид шууд л хүнд хэлчихдэг. Гэвч Дерик Сиверс нь өөрийн зорилгыг нууц хэвээр байлгах нь дээр гэжээ. Тэрээр яагаад зорилгынхоо талаар ярьдаг хүмүүс зорилгодоо хүрэх боломжоо бууруулдаг гэдгийг 1920-оод он хүртэлх судалгааг ашиглан үзүүллээ.

Ханс Рослин - Дэлхий хүн амын өсөлт

TED@Cannes

Ханс Рослин - Дэлхий хүн амын өсөлт
3,914,736 views

Дэлхийн хүн ам дараагийн 50 жилд 9 тэрбум болж өсөх бөгөөд ядуучуудын амьжиргааны түвшинг сайжруулснаар хүн амын өсөлтийг хянаж чадна. Энэ бол TED@Cannes-д тоо мэдээлэл тайлбарлах шинэ технологи ашиглан өгсөн Ханс Рослингийн хачирхалтай хариулт юм

Картер Эммарт Гурван-Хэмжээст Огторгуйн Атласыг танилцуулна.

TED2010

Картер Эммарт Гурван-Хэмжээст Огторгуйн Атласыг танилцуулна.
1,985,018 views

Өнгөрсөн 12 жилийн хугацаанд, Картер Эммарт эрдэмтэд, уран бүтээлчид, программистуудыг удирдан бидний мэдэх огторгуйг гурван-хэмжээсээр зураглахаар ажилласан. Энэхүү гайхамшигт аялалыг тэрээр танилцуулах ба дэлхийн эргэн тойронд энэ хэрхэн ашиглагдсаныг ярина.

Адити Шанкардас: Эмгэг согогийг судлах 2-догч бодол

TEDIndia 2009

Адити Шанкардас: Эмгэг согогийг судлах 2-догч бодол
1,062,056 views

Хүүхдийн хөгжлийн эмгэгийг ихэвчлэн тэдний зан араншингийн өөрчлөлтийг ажиглан оношлодог. Гэхдээ Адити Шаркадас өөр бодолтой, тэрээр бид тархи руу шууд харах боломжтой гэдгийг мэддэг байв. Өнөөдөр та бүхэнд хүүхдүүдийн буруу оношлогдсон эмгэгийг ЭЭГ төхөөрөмж хэрхэн гайхалтайгаар илрүүлж, тэдгээр хүүхдүүдийн амьдралыг өөрчилсөн тухай тэрээр өгүүлэх болно.