TED2018
Симон Гертс: Яагаад ямар ч хэрэгцээгүй зүйлс хийх хэрэгтэй гэж?
Энэхүү хөгжөөнтэй, чин сэтгэлээ дэлгэсэн илтгэлд Симон Гертс өөрийн хийсэн хачин жигтэй машинуудын үзүүлэнг хуваалцлаа: хэрэгцээгүй машинууд. Түүний бүтээлүүд болох ногоо хэрчигч, үс тайрагч, уруулын будаг түрхэгч гэх мэт зүйлс бараг л амжилттай болж байгаагүй зүйлс. Гэхдээ амжилтгүй болох нь гол зорилго нь байсан юм. "Энэ л миний хувьд хэрэгцээгүй зүйл хийхийн гайхамшиг юм. Яагаад гэвэл чи үргэлж хамгийн оновчтой хариултыг мэдэж байх албагүй гэдгээ хүлээн зөвшөөрнө. Энэ нь хорвоо ертөнц ямар байх ёстойг дотроос чинь хэлдэг тэр дуу хоолойг чимээгүй болгодог. Шүд угаагч дуулга хариулт нь биш ч гэлээ та ядаж л асуудлыг яаж шийдэх вэ гэж асуулт асууж чадаж байна." гэж Симон Гертс хэлсэн.