TED Talks with Mongolian transcript

Анжали Трипати: Яагаад дэлхий  хэзээ нэг өдөр ангараг шиг харагддаг болж болзошгүй вэ?

TEDxBeaconStreet

Анжали Трипати: Яагаад дэлхий хэзээ нэг өдөр ангараг шиг харагддаг болж болзошгүй вэ?
1,203,838 views

Минут бүрд 180 кг устөрөгч ба бараг 3 кг гели дэлхийн агаар мандлаас гадагшаа сансарт алдагддаг. Астрофизикч Анжали Трипати агаар мандал алдагдах үзэгдлийг судалдаг ба энэхүү сонирхолтой, хүртээлтэй илтгэлд Анжали энэ үйл явц хэрхэн нэгэн өдөр ( одоогоос хэдэн тэрбум жилийн дараа) бидний цэнхэр гарагийг улаан болгож өөрчлөх талаар ярих болно.

Жиа Жианг: 100 өдрийн бүтэлгүйтлээсээ сурсан зүйл

TEDxMtHood

Жиа Жианг: 100 өдрийн бүтэлгүйтлээсээ сурсан зүйл
6,040,624 views

Жиа Жианг бид бүгдийн айдаг зүйл болох бүтэлгүйтэлтэй зоригтойгоор нүүр тулж байна. 100 өдрийн турш бүтэлгүйтлийг хайж танихгүй хүнээс 100 доллар гуйхаас эхлээд, ресторанд "бургер үнэгүй нэмүүлэх" зэргээр Жианг татгалзсан хариу сонссоноос болж ичиж зовох мэдрэмжийг үгүй хийж, юу хүсэж байгаагаа зүгээр л асууснаар өмнө нь бүтэшгүй гэж бодсон зүйлдээ хүрч болдгийг ойлгожээ.

Халла Томасдоттир: Эмэгтэйчүүд нэр дэвших цаг нь болсон

TEDWomen 2016

Халла Томасдоттир: Эмэгтэйчүүд нэр дэвших цаг нь болсон
1,023,888 views

Халла Томасдоттир энэхүү дотно, бас хөгжилтэй илтгэлдээ хэрхэн мэдээллийн тэнцвэргүй байдлыг даван туулж, улс төрийн мэтгэлцээний өнгө аясыг өөрчилж, Исландын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихдээ улс даяар гайхшрал төрүүлсэн ч, ирээдүй хойч үеийн манлайлагчиддаа урам зориг өгсөн талаараа хуваалцаж байна. Тэр хэлэхдээ: "Бид харж байгаа бүхнээ өөрсдөө ч хийж чадна. Эмэгтэйчүүд нэрээ дэвшүүлэх нь л чухал" гэсэн юм.

Виктор Риос: Боловсролын системд хаягдсан хүүхдүүдэд үзүүлэх тусламж

TED Talks Live

Виктор Риос: Боловсролын системд хаягдсан хүүхдүүдэд үзүүлэх тусламж
1,472,337 views

"Сурагчдыг, ялангуяа багаасаа зовж зүдэрсэн хүүхдүүдийг юу чадахгүй байгаагаар нь биш, юуг чадахаар нь үнэл" хэмээн Виктор Риос багш яриагаа өрнүүллээ. Тэрээр хотын ядуу дүүрэгт өнгөрүүлсэн бага насныхаа тэмцэл, ялалтынхаа тухай хүүрнэн, боловсролд хандах хандлагаа өөрчлөх 3 аргыг санал болгож байна. Сурагчдыг "найдлагагүй" биш харин шаргуу, онцгой чадвар, хатуужил бүхий "ирээдүйтэй" хүмүүс гэж бодож хандахыг мэргэжил нэгтнүүддээ уриалж байна.

Ванис Каббаж: Жолоочгүй хот ямар харагдах бол?

TED@UPS

Ванис Каббаж: Жолоочгүй хот ямар харагдах бол?
3,972,315 views

Тээврийн хэрэгслүүд хотын гудмаар бидний судсаар цус урсдаг шиг хурдан шуурхай урсдаг бол яах вэ? Зам тээврийн хорхойтон Ванис Каббаж ирээдүйн тээврийн салбарыг загварчлахад бидний биеийн биологийн суут тогтолцооноос санаа авах боломжтой талаар ярилаа. Энэхүү алсыг харсан илтгэлд салдаг автобус, нисдэг такси, соронзон бүхээгүүд зэрэг бидний мөрөөдлийн санаанууд хэрхэн бодит болох боломжтой тухай өгүүлнэ.

Жон МакУортер: Шинэ хэл сурах 4 шалтгаан

TED2016

Жон МакУортер: Шинэ хэл сурах 4 шалтгаан
4,156,451 views

Англи хэл нь дэлхийн хамгийн түгээмэл хэл болж байгаа ба шууд орчуулгын технологиуд нь жилээс жилд шинэчлэгдэн сайжирч байна. Тэгвэл бид яагаад гадаад хэл сурах шаардлагатай гэж? Хэл судлаач, Колумбын их сургуулийн профессор Жон МакУортер нь гадаад хэлийг эзэмшин суралцах ашиг тустай 4 шалтгааныг хуваалцаж байна.

Дэвид Бёркус: Та яагаад бусад ажилтнуудынхаа цалинг мэдэх хэрэгтэй вэ?

TEDxUniversityofNevada

Дэвид Бёркус: Та яагаад бусад ажилтнуудынхаа цалинг мэдэх хэрэгтэй вэ?
2,056,498 views

Таны цалин хэд вэ? Хамт ажилладаг бусад хүмүүсээс их үү, бага уу? Удирдлагын судлаач Дэвид Бёркусын бодлоор үүнийг та мэдэх эрхтэй, тэд ч мөн адил. Энэ илтгэлдээ тэрээр цалингаа нуух нийгмийн хандлагыг шүүмжилж, үүнийгээ нээлттэй болгосноор ажиллагсад, байгууллагууд болон нийгэмд ямар ач тустай талаар сонирхолтой баримтыг дэлгэж байна.

Жули Литкотт-Хэймс: Хүүхдээ хэт бөөцийлөлгүй хэрхэн амжилттай хүмүүжүүлэх вэ?

TED Talks Live

Жули Литкотт-Хэймс: Хүүхдээ хэт бөөцийлөлгүй хэрхэн амжилттай хүмүүжүүлэх вэ?
4,800,231 views

Хүүхдийнхээ алхам бүрийг хянаж, тэдэнд хэтэрхий өндөр шаардлага тавьснаар эцэг эхчүүд тусалж дэмжихээсээ илүү хор хөнөөл учруулдаг хэмээн Жули Литкотт-Хэймс үздэг. Өмнө нь Стэнфордын их сургуулийн 1-р дамжааны оюутнуудыг хариуцдаг байсан тэрээр үр хүүхдүүдийнхээ амжилтыг эцэг эхчүүд нь сурлагын дүн болон шалгалтын оноогоор хэмжихгүй байхыг уриалж байна. Харин оронд нь он цаг хугацаагаар шалгарч үлдсэн ганц аргыг хэрэглэхийг санал болгов. Тэр бол мэдээж ямар ч нөхцөлгүйгээр тэднийг хайрлах.

Жэймс Вэйч: Бүртгэлээ цуцлахын зовлон

TEDSummit

Жэймс Вэйч: Бүртгэлээ цуцлахын зовлон
21,478,160 views

Хүсээгүй сурталчилгааны э-шуудангаас бүртгэлээ цуцаллаа ч, хэдхэн хоногийн дараа яг тэр компаниас ижил утгатай э-шуудан ирэх нь бид бүгдэд л тохиолддог зүйл. Орон нутгийн дэлгүүр татгалзсан хариу авахгүй болохоор нь хошин шогч Жэймс Вэйч онцгой бас маш зугаатай хариу барьсан юм.

Жерард Райл: Түүхэн дэх хамгийн том мэдээллийг Панамын баримтын сэтгүүлчид задалсан нь

TEDSummit

Жерард Райл: Түүхэн дэх хамгийн том мэдээллийг Панамын баримтын сэтгүүлчид задалсан нь
1,077,388 views

Жерард Райл нь Панамын баримтууд гэгдэх Моссак Фонсека гэх Панамын хуулийн фирмийн 40 жилийн үйл ажиллагааны нийт 11.5 сая алдагдсан бичиг баримтыг задруулсан олон улсын багийг ахалсан юм. Энэ нь оффшор санхүүгийн нууцлаг ертөнцийн цар хүрээ болон аргачлал руу урьд хожид байгаагүйгээр өнгийх боломж олгосон юм. Түүхэн дэх хамгийн том, сэтгүүл зүйн хамтарсан төслийн цаад түүхийг сонсоно уу.

Энтони Голдблүм: Бид  ямар ажлын байраа роботуудад алдаж ямрыг нь алдахгүй вэ?

TED2016

Энтони Голдблүм: Бид ямар ажлын байраа роботуудад алдаж ямрыг нь алдахгүй вэ?
2,568,213 views

Машин сургалт нь зээлийн эрсдэлийг үнэлэх, шуудан ангилах зэрэг амар хялбар даалгавруудаар хязгаарлагдахаа болиод удаж байна. Өнөөдрийн байдлаар тус технологийн тусламжтайгаар эссэнд дүн тавих мөн өвчин оношлох мэтийн нарийн ажиллагаатай даалгавруудыг машинаар гүйцэтгэх боломжтой болжээ. Дэвшилт гарахын хэрээр роботууд таны ажлын байрыг булаах болов уу гэх мэт амаргүй асуудлууд урган гарч ирж байна.

Шубэндү Шарма: Хашаандаа хэрхэн ой мод ургуулах вэ?

TED@BCG Paris

Шубэндү Шарма: Хашаандаа хэрхэн ой мод ургуулах вэ?
2,525,103 views

Ой мод гэдэг нь заавал хаа хол хүний амьдралаас тасархай байх байгалийн нэг хэсэг биш юм. Тэр ч бүү хэл яг одоо амьдарч байгаа хотдоо ой мод ургуулах боломжтой. Эко-энтрепренёр болон TED Aспирантур Шубэндү Шарма нь газрын хөрс, микроб болон биомассыг ашиглан хот суурин газарт биологийн гаралтай бөгөөд маш шигүү ой модыг мэргэжлийн хэмжээнд бүтээн байгуулан хурдацтай ургуулдаг. Тэрээр хэрхэн арван жилийн дотор зуун настай ойг ургуулдгийг та сонирхоно уу. Магадгүй та ч бас үүнийг мэдэж аваад, энэхүү ой ширэнгийн үдэшлэгт оролцоорой.

Элиз Рой: Хөгжлийн бэрхшээлтэй хүнд зориулсан загвар хүн бүрт ашигтай

TEDxMidAtlantic

Элиз Рой: Хөгжлийн бэрхшээлтэй хүнд зориулсан загвар хүн бүрт ашигтай
1,366,535 views

"Би сонсголоо алдсанаараа урьд хожид авч байгаагүй бэлгээ авсан хэмээн хувьдаа итгэдэг" гэж Элиз Рой боддог. Тэрээр хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийг хамгаалах хуульч, загварчлан сэтгэгчийн хувиар дүлий байх нь өөрийгөө илэрхийлэх, ертөнцийг дахин бүтээх буюу бидний томоохон асуудлаас ч шийдвэрлэж болохуйц онцгой арга замыг өгсөн гэдгийг мэддэг. Элиз: "Хэрэв бид хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн төлөө загвар бүтээвэл хөгжлийн бэрхшээлгүй хүнд зориулсан загвараас хамаагүй илүү шийдлийг олж харна" хэмээн онцолж байна.

ШаоЛан Шүэ: Дорнын зурхайн тайлбар

TED2016

ШаоЛан Шүэ: Дорнын зурхайн тайлбар
2,804,498 views

Дэлхийн хүн амын дөрөвний нэг нь дорнын зурхайд итгэдэг. Итгэдэггүй байсан ч үүний талаар мэдээлэлтэй байх нь ашигтай хэмээн технологич, энтрепренёр ШаоЛан Шүэ хэлж байна. Энэхүү хөгжилтэй, сургамжтай ярианд ШаоЛан Шүэ эртний өв уламжлалыг тайлбарлан энэ нь хэрхэн хувь хүний зан ааш, ажлын амжилт, гэрлэлт болон тухайн жилийн төлөв байдалд нөлөөлдөг талаар ярих болно. Таны жил юуг илтгэдэг вэ?

Сью Дэсмонд-Хэллманн: Нийгмийн эрүүл мэндийг илүү ухаалаг, оновчтой өнцгөөс харах арга

TED2016

Сью Дэсмонд-Хэллманн: Нийгмийн эрүүл мэндийг илүү ухаалаг, оновчтой өнцгөөс харах арга
1,025,497 views

Сью Дэсмонд-Хэллманн "Big data" буюу том дата, мөн хэрэглэгчдийн судалгаа, генийн инженерчлэл зэрэг олон дэвшилтэт аргыг хавсруулан нийгмийн эрүүл мэндийг нарийвчилсан байдлаар судалдаг. Тэрээр энэ ажлаа дэлхийн хамгийн хэцүү анагаах ухааны асуудлуудыг шийдэхэд чиглүүлдэг. Энэхүү арга нь аль хэдийнэ Африкийн Сахарын цөл орчимд эхээс хүүхэд рүү шилжих ХДХВ-ийн халдварыг бараг хоёр дахин бууруулсан байна. Одоо энэ аргын тусламжтай нялхсын эндэгдэлтэй тэмцэхээр ажиллаж байна. Түүний зорилго бол хүн амын аливаа бүлэгт шаардлагатай арга хэмжээг авахдаа зөв цагт нь, зөв аргыг хэрэглэснээр хүмүүсийн амийг аврах юм.

Кан Ли: Хүүхэд худлаа хэлж байгааг хэрхэн мэдэх вэ?

TED2016

Кан Ли: Хүүхэд худлаа хэлж байгааг хэрхэн мэдэх вэ?
8,673,675 views

Хүүхдүүд худал хэлэхдээ муу юу? Та үнэхээр худлаа хэлж байгааг нь мэдэх үү? Хүний хөгжлийн судлаач Кан Ли нь хүүхэд худлаа ярьж байхдаа биенд нь ямар өөрчлөлт гардгийг судалдаг. Түүний хэлснээр, хүүхдүүд маш их худлаа ярьдгаас гадна, бүр хоёр наснаасаа эхлэх нь ч бий бөгөөд үүндээ гарамгай сайн байдаг гэнэ. Түүнийхээр бол бид хүүхдээ худлаа ярьж эхлэхэд нь баярлах хэрэгтэй ба тэрээр үүн дээр суурилсан нуугдмал сэтгэл хөдлөлийг илрүүлэх зарчимаар ажилладаг худал хэлснийг тогтоох нэгэн шинэ технологийг танилцуулж байна.

Карри Нужэнт: Астроид ангуучийн адал явдал

TED2016

Карри Нужэнт: Астроид ангуучийн адал явдал
1,381,828 views

Карри Нужент нь бидний хамгийн олон, хамгийн эртний хөршүүд болох астроидуудыг нээн илрүүлж, ангилан судлахаар ажилладаг судлаачдын нэг буюу Астроидын Ангууч юм. Яагаад астроидуудыг судлах хэрэгтэй гэж? Энэхүү товч бөгөөд баримтуудаар дүүрэн яриандаа Карри Нужэнт тэдний төсөөлөмгүй үр дагаварууд нь манай гарагт хэрхэн нөлөөлсөөр ирсэн тухай болон тэднийг зөв цагтаа нээн илрүүлэх нь хэрхэн дэлхий дээрх амьдралыг аварч болох талаар тайлбарлалаа.

Адити Гупта: Сарын тэмдгийн талаар эмээхгүй ярих нь

TEDxGatewayWomen

Адити Гупта: Сарын тэмдгийн талаар эмээхгүй ярих нь
1,676,262 views

Сарын тэмдгийн талаар ярих олон хүнийг тавгүйтүүлдэг нь үнэн. Гэвч энэ талаар ярихгүй байх нь сөрөг үр дагавартай. Энэтхэгт 10 охины 3 нь сарын тэмдэг анх ирэх үед энэ талаар огт мэдээлэлгүй байдаг бөгөөд сарын тэмдэгтэй холбоотой зан заншил, хориг цээр охидод бага наснаас нь сөргөөр нөлөөлдөг. Бага байхаас нь л энэ сэдэв хаалттай байсан учир Адити Гупта охид, эцэг эх, багш нарт сарын тэмдгийн талаар ичиж зоволгүй ярихад нь туслахыг хүссэн талаараа энэхүү илтгэлд ярьжээ.

Адам Грант: Өөрөөр сэтгэгчдийн санаанд оромгүй зуршлууд

TED2016

Адам Грант: Өөрөөр сэтгэгчдийн санаанд оромгүй зуршлууд
15,037,019 views

Бүтээлч хүмүүс яаж тэр агуу санаануудаа олж авдаг юм бол? Байгууллагын сэтгэл зүйч Адам Грант нь "Жинхэнүүд" гэж нэрлэгддэг үргэлж шинэ санааг эрэлхийлдэг, тэднийгээ мөн үйлдэл болгож чаддаг хүмүүсийг судалдаг. Энэхүү илтгэлээс "жинхэнэ сэтгэгчдийн" санаанд оромгүй 3 онцлогийг та мэдэж авах юм. Үүнд, алдаа дутагдлаа хүлээн зөвшөөрөх ч багтана. Грант хэлэхдээ, "Хамгийн агуу сэтгэгчид хамгийн олон удаа бүтэлгүйтсэн байдаг. Учир нь тэд хамгийн олон удаа оролдож үзсэн хүмүүс юм. Цөөн сайхан санааг бодож олоход, олон муу санаа бас хэрэгтэй."

Тим Урбан: Ажлаа хойш тавих зуршилтай хүний тархи хэрхэн ажилладаг вэ?

TED2016

Тим Урбан: Ажлаа хойш тавих зуршилтай хүний тархи хэрхэн ажилладаг вэ?
36,567,611 views

Тим Урбан ажлаа хойш тавих нь муу зуршил гэдгийг мэддэг ч эцсийн мөчид овоорсон ажлаа яарч сандран хийдэг зангаа хаяж чадаагүй нэгэн. Тэрээр энэхүү хөгжилтэй бөгөөд сургамжтай илтгэлдээ хэдэн цагаар ч хамаагүй Youtube үздэг хүмүүс, өдөржин интернетээр дэмий сэлгүүцэгч нарын дадал зуршлыг бидэнд танилцуулах болно. Түүний илтгэлийг үзээд та "Бид амьдралынхаа энэ богино хугацаанд илүү чухал үйл хэргийг хойш тавьсаар байгаа юм биш биз?" гэж өөрөөсөө магадгүй асуух биз ээ.

Латиф Нассер: Та тэмээний гарал үүслийг төсөөлөх ч үгүй байна

TED Talks Live

Латиф Нассер: Та тэмээний гарал үүслийг төсөөлөх ч үгүй байна
3,107,623 views

Тэмээн сүрэг элсэн цөлд гайхалтай дасан зохицсон учир тэднийг өөр хаа нэгтээ амьдарч байхыг төсөөлөхөд хэцүү. Гэтэл бид үүнийг буруу таамагласан бол яах вэ? Том нүд, тавхай, бөхтэй энэ амьтан өөр цаг уур, өөр цагт дасан зохицож өөрчлөгдсөн бол яах вэ? Энэхүү илтгэлээс РадиоЛабын Латиф Нассер маш жижиг, сонирхолтой нэгэн чулуужсан яс тэмээ болон дэлхийн талаарх түүний бодлыг хэрхэн орвонгоор нь өөрчилсөн талаар үзээрэй.

Адам Фосс: Илүү сайн шүүх тогтолцооны тухай прокурорын бодол

TED2016

Адам Фосс: Илүү сайн шүүх тогтолцооны тухай прокурорын бодол
2,287,171 views

АНУ-ын шүүхийн тогтолцоонд нэг жаал гэмт хэрэг үйлдэхэд мөрдөн шалгах эсвэл мөрдөн шалгахаа азнаж гэмт хэрэг үйлдсэн бүртгэлтэй залуусаас юу болсныг асуух гэсэн хоёр зүйл хийхийг хуулинд заасан байдаг. Эрэл хайгуул хийсэн энэхүү илтгэлдээ Бостон хотын Саффолк мужийн Дүүргийн прокурорын газрын прокурор Адам Фосс уур хилэнг боломжоор сольж, хүмүүсийн амьдралыг сүйрүүлэхийн оронд өөрчилдөг шүүхийн шинэчилсэн тогтолцоонд шилжихийг уриалж байна.

Рэшма Сажани: Охидод төгс байхыг бус зоригтой байхыг заа

TED2016

Рэшма Сажани: Охидод төгс байхыг бус зоригтой байхыг заа
4,984,427 views

Бид охидод төгс байхыг, хөвгүүдэд зоригтой байхыг зааж байна хэмээн "Код бичдэг очид" байгууллагын үүсгэн байгуулагч Рэшма Саужани уг илтгэлдээ хэллээ. Тэрээр нийгмийг урагшлуулахад нэн шаардлагатай эрсдэл хүлээх, код бичих зэрэг ур чадваруудыг залуу охидод заахаар шийдсэн байна. Бид инноваци хийхийн тулд хүн амынхаа тэн хагасыг орхиж болохгүй бөгөөд бүх залуу охидод төгс байх албагүй гэдгийг ойлгуулахыг хүслээ хэмээн энэхүү илтгэлдээ өгүүлэв.

Шонда Раймс: Бүх зүйлд "За" гэж хэлсэн нэг жил

TED2016

Шонда Раймс: Бүх зүйлд "За" гэж хэлсэн нэг жил
4,709,794 views

"Грейн Анатоми", "Дуулиан", "Хэрхэн Хэргээ Нуун Дарагдуулах вэ" зэрэг цувралуудыг зохиогч титан эмэгтэй Шонда Раймс нь нэг улиралд 70 цагийн эфирийн хөтөлбөр бүтээдэг ба ингэж ажиллахдаа ч дуртай. "Би ажилдаа гүнзгий орчихсон байхад надад өөр юу ч чухал биш болдог" гэж хэлдэг тэрээр ажилдаа дурлах энэ мэдрэмжиндээ нэр өгсөн нь "ХММ". Хмм бол донтуулагч, хмм бол дуу хөгжим, хмм бол түүний чихэнд шивнэх бурхны шивнээ. Гэхдээ хмм байхгүй болчихвол яах вэ? Түүнд хмм гэх мэдрэмжээс өөр зүйл байгаа юу? Энэ илтгэлдээ Шонда өөрийн бүх зүйлд "За" гэж хэлсэн тэр жилийнхээ тухай, мөн хэрхэн өөрийгөө шинээр танин нээсэн тухайгаа хуваалцаж байна.

Мелати Вижсэн, Изабел Вижсэн: Бали аралд гялгар торны хэрэглээг зогсоох бидний тэмцэл

TEDGlobal>London

Мелати Вижсэн, Изабел Вижсэн: Бали аралд гялгар торны хэрэглээг зогсоох бидний тэмцэл
1,581,556 views

Гялгар тор байгальд бараг задардаггүй, маш хортой боловч бид хайхрамжгүй хэрэглэж хаясаар л байна. Ихэнхдээ далайд хаяж усан орчныг бохирдуулж сүйтгэж, эсвэл хогийн цэгт шатааж, хүний биед хортой диоксинийг агаарт үүсгэж байна. Балигийн оршин суугч Мелати Вижсэн, Изабел Вижсэн нар орон гэр нь болсон үзэсгэлэнт арлыг гялгар тор бүрхэж байгааг эсэргүүцэн тэмцэж байна. Гарын үсэг цуглуулах, далайн эрэг цэвэрлэх, тэр ч бүү хэл өлсгөлөн зарлах хүртэл арга хэмжээ авсны дүнд тэд арлын захирагчаараа 2018 он гэхэд Бали арал гялгар торгүй болно гэсэн тунхаг гаргуулж чаджээ. Залуу активистуудад хандан "Чи хэтэрхий жаахан байна, чи ойлгох болоогүй" гэсэн үгийг хэзээ ч бүү тоо гэж Изабел зөвлөж байна. "Энэ бүхэн амархан гэж бид хэлэхгүй. Гэхдээ үр дүнтэй гэдгийг баталъя."

Линда Лиукас: Хүүхдэд компьютерийн ухааныг сургах зугаатай аргууд

TEDxCERN

Линда Лиукас: Хүүхдэд компьютерийн ухааныг сургах зугаатай аргууд
2,019,714 views

Компьютерийн код бол дараагийн бүх нийтийн хэл бөгөөд код бичлэг гагц дараа дараа үеийн програмистуудын төсөөллөөр л хязгаарлагдах билээ. Линда Лиукас хүүхдүүдэд компьютер бол уйтгартай, механик, төвөгтэй бус, харин бид хүссэнээрээ туршиж болох сонирхолтой, нээлттэй машин гэдгийг харуулна. Энэ илтгэлдээ тэрбээр биднийг өөдрөг, зоримог сэтгэлгээгээр технологийн дэвшил авчирч, гайхалтай, хачирхалтай, мөн бага зэрэг ер бус ертөнцийг цогцлоох ирээдүйн Ада Лоүвлэйсүүдийг гаргаж ирэхийг уриалах болно.

Жеймс Вийч: Спам цахим шууданд хариу бичвэл юу болох вэ?

TEDGlobal>Geneva

Жеймс Вийч: Спам цахим шууданд хариу бичвэл юу болох вэ?
55,851,315 views

Сэжигтэй цахим шуудангууд буюу даатгалын бонд, алмаазаар бүрсэн сейф, гадаад оронд гацчихсан дотны найз гээд л... Бидний хаягаар ирдэг эдгээр цахим шууданг бид голцуу харангуутаа устгадаг. Тэгвэл тэдэнд хариу бичвэл яадаг вэ? Зохиолч, инээдсийн жүжигчин Жеймс Вийчийн хаягаар хөгжилтэй, хэдэн долоо хоног үргэлжилсэн нэгэн яриаг сонсоорой.

Роберт Уолдингер: Хэрхэн сайхан амьдрах вэ? Аз жаргалыг судалсан хамгийн урт хугацааны судалгааны сургамжаас

TEDxBeaconStreet

Роберт Уолдингер: Хэрхэн сайхан амьдрах вэ? Аз жаргалыг судалсан хамгийн урт хугацааны судалгааны сургамжаас
31,511,567 views

Амьдралд юу биднийг аз жаргалтай, эрүүл байлгадаг вэ? Алдар нэр, мөнгө гэж бодож байвал та ганцаараа биш. Харин сэтгэл мэдрэлийн эмч Роберт Уолдингерийн хэлснээр та андуурч байна. Насанд хүрэгсдийн хөгжлийн тухай 75 жил үргэлжилсэн судалгааны одоогийн удирдагч тэрээр жинхэнэ аз жаргал, сэтгэл хангалуун байдлын талаар урд хожид байгаагүй мэдээлэлтэй нэгэн билээ. Энэхүү илтгэлдээ тэр судалгааныхаа 3 чухал сургамжийг хуваалцаад зогсохгүй хэрхэн сэтгэл хангалуун, урт удаан амьдралыг бүтээх тухай эртний мэргэн ухаанаас хуваалцаж байна.

Анн Морган: Дэлхийн орон бүрээс ном уншсан нэг жил

TEDGlobal>London

Анн Морган: Дэлхийн орон бүрээс ном уншсан нэг жил
1,694,699 views

Соёлын харагддагүй маш том хэсгийг олж харахаасаа өмнө Анн Морган өөрийгөө чамлалтгүй их ном уншсан гэж боддог байлаа. Англи, америк зохиолчдын бичсэн маш олон номны хажууд бусад хэл дээрх зохиолчдын ном тун бага байжээ. Ингээд тэрээр өөртөө нэгэн том зорилгыг тавьсан: нэг жилийн турш дэлхийн орон бүрээс нэг ном унших. Одоо тэрээр та бүхнийг англи хэлнээс бусад хэл дээр бичигдсэн номны орчуулгыг уншиж, ном хэвлэлийн компаниуд илүү олон ном орчуулахыг уриалж байна. Түүний уншсан номнуудын жагсаалт, газрын зургыг эндээс: go.ted.com/readtheworld

Марина Абрамович: Итгэл, хүлцэнгүй байдал, харилцаанаас бүтсэн урлаг

TED2015

Марина Абрамович: Итгэл, хүлцэнгүй байдал, харилцаанаас бүтсэн урлаг
2,579,103 views

Марина Абрамовичийн бүтээл нь хувь хүний өөрчлөлт, ухамсрын дээд хэлбэрийг эрэлхийлэн, үзэгч болон уран бүтээлчийн хоорондын заагийг хязгаарладаг. Түүний 2010 онд анхлан санаачилсан "Уран бүтээлч энд байна" хэмээх бүтээлдээ тэрээр үзэгчидтэй нүүр тулан өдөрт 8 цаг суудаг. Үнэхээр сэтгэл хөдөлгөмөөр... "Хэрвээ та бүхнийг нэг л аргаараа хийгээд байвал танд юу ч тохиолдохгүй" гэж тэрээр хэлжээ. "Миний арга барил бол хийхээс эмээж буй, мэддэггүй зүйлээ хийж, хэний ч ороогүй тэр орон зайд нэвтрэх."