TED Talks with Mongolian transcript

Мелисса Флеминг: 500 зорчигчтой усан онгоц далайд живэхэд амьд гарсан хоёрын түүх

TEDxThessaloniki

Мелисса Флеминг: 500 зорчигчтой усан онгоц далайд живэхэд амьд гарсан хоёрын түүх
1,697,668 views

500 гаруй дүрвэгсдийг суулгасан усан онгоцонд суусан залуухан эмэгтэй баатар болжээ. НҮБ-ын дүрвэгсдийн агентлагийн Мелисса Флемингийн өгүүлэх энэхүү түүх нь илүү сайхан амьдралын төлөө тэмүүлсэн мянга мянга дүрвэгсдийн бодит амьдралыг харуулж байна.

Эмилли Вапник: Зарим хүнд яагаад цор ганц сэтгэлийн дуудлага байдаггүй тухай

TEDxBend

Эмилли Вапник: Зарим хүнд яагаад цор ганц сэтгэлийн дуудлага байдаггүй тухай
6,976,105 views

Чи том болоод юу болмоор байна? Үлдсэн амьдралдаа ганцхан зүйл хийх хүсэлтэй эсэхдээ эргэлзэж байвал та ганцаараа биш. Энэхүү сонирхолтой ярианд зохиолч мөн уран бүтээлч Эмилли Вапник өөрийн "олон чадавхит" хэмээх нэг амьдралдаа олон төрлийн сонирхол мөн ажилтай хүмүүсийг тодорхойлно. Та тэдний нэг мөн үү?

Барри Шварц: Ажлын тухай бидний хуучирсан ойлголт

TED2014

Барри Шварц: Ажлын тухай бидний хуучирсан ойлголт
3,253,011 views

Хийж буй ажилдаа сэтгэл ханамжтай байхад юу нөлөөлдөг вэ? Барри Шварцын хэлж байгаагаар бидний ажлын тухай өнөө цагийн ойлголт нь цалин хөлснөөс гадна өөр биет бус үнэт зүйлс өгдөг гэдгийг хүлээн зөвшөөрдөггүй. Ажилтныг мөнгөний төлөө л ажилладаг амьгүй робот мэт төсөөллөөс салах цаг нь иржээ.

Дастин Иеллин: Уран бүтээлчийн оюун санаагаар аялахуй

TED@NYC

Дастин Иеллин: Уран бүтээлчийн оюун санаагаар аялахуй
2,167,163 views

Дастин учир нарийн түвэгтэй, үлгэр домгоос санаа авсан гэмээр гайхалтай бүтээлүүд туурвидаг. Тэр өөрийн хэв маягийг хэрхэн хөгжүүлсэн бэ? Энэ сонирхолтой илтгэлдээ тэрээр уран бүтээлчийн хувьд 8 настай байхаасаа эхлүүлсэн аялал, өөрийн хосгүй ухаан болон харааны талаар хуваалцсан юм. Түүнийг сүүлийн хэдэн бүтээлд нь хүргэсэн замаар хамтдаа аялцгаая.

эЛ Сийд: Итгэл найдвар, энх тайвныг түгээдэг гудамжны уран бүтээлч

TED2015

эЛ Сийд: Итгэл найдвар, энх тайвныг түгээдэг гудамжны уран бүтээлч
1,581,298 views

Франц улсад амьдарч байсан Тунисаас гаралтай гэр бүлд төрсөн эЛ Сийд олон өөр хэл, соёл, хэв маягтай ойр өссөндөө баяртай байдаг. Энэ сэтгэлээ Араб утга зохиолыг гудамжны урлаг, граффититай хослуулсан бүтээлүүдээрээ түлхүү илэрхийлдэг. Энэхүү даруу атлаа хүчтэй илтгэлд уран бүтээлч, TED Fellow-нхаа хувьд эЛ Сийд өөрийн гол зорилтыг танилцуулж байна: хэл дамнан нэвтрэлцэхүйц гайхалтай урлагийг бүтээх.

Маргарет Хеффернан: Ажлын байр дээрх захиргаадалтын ёсыг март

TEDWomen 2015

Маргарет Хеффернан: Ажлын байр дээрх захиргаадалтын ёсыг март
3,377,127 views

Ихэнх компаниуд үйл ажиллагаагаа удирдахдаа "супер тахианы загвар" гэж нэрлэгдэх бусдаас давамгай ур чадвартай "од" ажилтнуудыг илүүтэйгээр үнэлэх зарчмаар явдаг. Гэвч энэ нь бүтээмж өндөртэй багуудыг тодорхойлдог хүчин зүйл биш юм. Бизнес салбарт тэргүүлэгч Маргарет Хеффернан нийгмийн харилцан шүтэлцээ нь амжилтын түлхүүр болохыг судалжээ. Цайны завсарлагаар хамтдаа ярилцаж, бие биенээсээ тусламж хүсэх нь урт хугацаандаа гайхалтай амжилтанд хүргэдэг байна. Иймд бид амжилтанд хүргэдэг хүчин зүйлсийг шинээр тодорхойлж, удирдагч гэж хэн болохыг эрс өөр өнцгөөс харах цаг нь болжээ. Учир нь "Шинэ санааг компани биш, зөвхөн хүмүүс л сэддэг" гэдгийг Хеффернан хэлж байна.

Билл Гросс: Гарааны бизнес амжилтанд хүрдэг гол шалтгаан

TED2015

Билл Гросс: Гарааны бизнес амжилтанд хүрдэг гол шалтгаан
7,578,583 views

Билл Гросс маш олон гарааны бизнесийг эхлүүлж, бойжуулсан ба яагаад зарим нь амжилттай байхад зарим нь яагаад бүтэлгүйтдэг талаар сонирхсон байна. Ингээд тэрээр өөрийн болон бусад компаниудаас дата цуглуулж, бүгдийг нь таван гол үзүүлэлтээр жагсаасан байна. Бусдаасаа ялгарах гол үзүүлэлтийг тэрээр олж мэдсэн ба энэ нь түүнийг хүртэл гайхшруулсан юм.

Клинт Смит: Хар арьст хүүгээ Америкт хэрхэн өсгөх вэ?

TED2015

Клинт Смит: Хар арьст хүүгээ Америкт хэрхэн өсгөх вэ?
2,208,793 views

Хүүхэд байхад бид бүгд л ээж аав, багш нараас толгой эргэм олон зүйлсийг сонсдог. Энэ нь бяцхан Клинт Смитэд машины харанхуй зогсоолд цагаан арьст найзуудтайгаа усан буугаар байлдаж байсан тэр нэгэн орой тодорхой болсон юм. Энэхүү сэтгэл хөдөлгөм илтгэлдээ яруу найрагч тэрээр өөрийн эцгийн ууртай бөгөөд айдастай тэр нэгэн үдшийг буулган харуулсан юм.

Гари Хоген: Ядуурлын далд шалтгааныг дэлхий нийтээр яг одоо шийдвэрлэх хэрэгтэй

TED2015

Гари Хоген: Ядуурлын далд шалтгааныг дэлхий нийтээр яг одоо шийдвэрлэх хэрэгтэй
1,872,728 views

Хамтын энэрэнгүй сэтгэл бол 1980-аад оноос хойш дэлхийн ядуурлыг багасгасан нэг шалтгаан мөн хэмээн иргэний эрхийн хуульч Гари Хоген үзэж байна. Хэдий дэлхий даяараа санхүүгийн тусламж үзүүлдэг ч ядуурлын далд уг үндэс байсаар. Энэхүү илтгэлдээ Хоген ядуурлын хар бараан үндсийг тайлбарлаж, үүний эсрэг хамтдаа хөдлөхийг уриалж байна.

Каилаш Сатъярти: Хэрхэн энх тайвныг цогцлоох вэ? Уурла!

TED2015

Каилаш Сатъярти: Хэрхэн энх тайвныг цогцлоох вэ? Уурла!
1,378,130 views

Энэтхэгийн угсаатан давхаргын хүү 83,000 хүүхдийг боолчлолоос хэрхэн аварсан бол? Нобелийн Энх Тайвны Шагналын эзэн Каилаш Сатъярти дэлхийг өөрчлөхийг хүсдэг хэн бүхэнд бидний төсөөлөөгүй нэгэн зөвлөгөөг өгч байна: Шударга бус зүйлийг бүү тэвч. Энэхүү илтгэлээр Сатъярти уур уцаараар дүүрэн амьдралаас насан туршийн энх тайвны төлөөх үйл хэрэг хэрхэн үүссэнийг харуулах болно.

Дан Ариели: Бид хэр эрх тэгш байхыг хүсдэг вэ? Та гайхах болно

TED2015

Дан Ариели: Бид хэр эрх тэгш байхыг хүсдэг вэ? Та гайхах болно
1,928,125 views

Нийгмийн тэгш бус байдал ихсэж байна гэсэн мэдээ сонсоод бид бүгд тавгүйцдэг. Гэхдээ яагаад? Дан Ариели бидний шударга, тэгш эрхийн төсөөллийн талаарх цоо шинэ, гайхмаар судалгаагаа дэлгэхдээ тэр нь бодит байдалтай хэрхэн уялдаж байгааг харуулав.

Билл Гэйтс: Бид дараагийн тархалтанд бэлэн биш

TED2015

Билл Гэйтс: Бид дараагийн тархалтанд бэлэн биш
3,303,597 views

Мянга мянган эрүүл мэндийн ажилтнуудын тусламжтайгаар бид 2014 онд дэлхийгээ эбола вирусын халдвараас сэргийлж чадсан. Дээрээс нь бидэнд аз тохиосонд талархах ёстой. Бүх зүйл болоод өнгөрсний дараагаар бид юуг илүү сайн хийж чадах байснаа ойлгосон. Тиймээс Билл Гэйтс бидэнд санаа бодлоо бодитоор хэрэгжүүлж, вакцин судлалаас эхлүүлэн эрүүл мэндийн ажилтнуудын сургалт, хөгжил зэргийг эн тэргүүнд тавих цаг болсныг сануулж байна. Тэрээр "Бид огт сандрах хэрэггүй... Харин үргэлжлүүлэх л хэрэгтэй" гэж хэлсэн юм.

Дэйм Стефани Ширли: Яагаад зорилготой эмэгтэйчүүд хавтгай толгойтой байдаг вэ?

TED2015

Дэйм Стефани Ширли: Яагаад зорилготой эмэгтэйчүүд хавтгай толгойтой байдаг вэ?
2,164,868 views

Дэйм Стефани Ширли бол та бүхний сонсоогүй хамгийн амжилттай технологийн салбарт бизнес эрхлэгч юм. 1960-аад онд тэрээр зөвхөн эмэгтэй ажилтнууд бүхий софтверийн компаниа байгуулсан нь 3 тэрбум доллараар үнэлэгдэх болж, 70 ажилтан нь саятан болсон түүхтэй. Энэ шуудхан бөгөөд хошин илтгэлдээ тэрээр яагаад Стив гэдэг нэртэй болсон мөн тухайн цаг үеийн хүлээлтийг хэрхэн өөрчилсөн, хэрхэн зорилготой эмэгтэйг таних зэрэг сонирхолтой зүйлсийг хуваалцсан байгаа...

Дэйв Аисэй: Дэлхийд сонсгох түүх хүн бүрт бий

TED2015

Дэйв Аисэй: Дэлхийд сонсгох түүх хүн бүрт бий
2,466,873 views

Дэйв Аисэй хүмүүст зориулж өөрт чухал хэн нэгнийг хүндлэн залж, тэдний түүхийг сонсох боломжтой нэгэн чимээгүй газрыг бий болгохоор анхны СториКор ярилцлагын өрөөг Нью Йорк хотын Гранд Сентрал вокзалд 2003 онд нээсэн. Түүнээс хойш СториКор хүн төрөлхтний дууг хураасан хамгийн том, цор ганц цоморлиг болсон юм. Түүний TED Шагналын хүсэл: "Хүн төрөлхтний билэг ухааны энэхүү цахим цуглуулгыг цаашид өргөжүүлэх." СториКорыг дэлхий нийтэд хүргэх түүний хүсэл болон СториКор аппликейшныг ашиглан хэрхэн ярилцлага хийж болохыг сонсоорой.

Жой ДэСимон: 3D хэвлэл 100 дахин хурдан болвол яах вэ?

TED2015

Жой ДэСимон: 3D хэвлэл 100 дахин хурдан болвол яах вэ?
3,783,429 views

Жозеф ДеСимоны хэлснээр, бидний 3D гэж боддог хэвлэл бол үнэндээ 2D хэвлэлийг маш удаанаар хийсэн хэрэг юм. Тэрээр TED2015 арга хэмжээний тайзан дээр "Терминатор-2" киноноос санаа авсан энгийн боловч шинэ технологийг танилцуулж байна. Энэ аргаар 25-100 дахин хурдан бөгөөд гөлгөр гадаргуутай, бат бөх эд ангийг бүтээж болно. Тэр нь 3D хэвлэлийн агуу хүлээлтийг гүйцэлдүүлж чадах болов уу?

Девид Ийглман: Бид шинэ мэдрэхүйг бүтээж чадах уу?

TED2015

Девид Ийглман: Бид шинэ мэдрэхүйг бүтээж чадах уу?
2,933,070 views

Хүмүүс бид гэрлийн долгионы маш бага хэсгийг л мэдэрч чаддаг. Неврологи судлаач Девид Ийглманы хэлж байгаагаар бодит амьдралын тухай бидний төсөөлөл хүний биологийн чадвараар хязгаарлагдаж байдаг. Тэрээр үүнийг өөрчлөхийн тулд хүний тархийг судалж "мэдрэхүйн хантаазыг" бүтээжээ. Үүний тусламжтайгаар бидний өмнө нь харж чадаагүй ертөнцийг мэдрэх боломжтой.

Аллисон Киллин: Үхэхэд илүү дээр зам бий, үүнд уран барилга тусална

TEDGlobal 2014

Аллисон Киллин: Үхэхэд илүү дээр зам бий, үүнд уран барилга тусална
1,316,847 views

Энэхүү богино боловч сонирхолтой илтгэлдээ архитектор Аллисон Киллин оршуулгын газар, эмнэлэг, гэр гэх мэт бидний нас бардаг барилгуудыг харуулж байна. Үхэл хүртэл өөрчлөгдөж байгаа энэ үед барилгууд ч гэсэн өөрчлөгдөх хэрэгтэй болов уу?

Бэл Песи: Мөрөөдлөө үгүй хийх 5 арга

TEDGlobal 2014

Бэл Песи: Мөрөөдлөө үгүй хийх 5 арга
5,370,012 views

Хүн бүхэн л эрс шинэчлэлийн авчрах бүтээгдэхүүнийг зохион бүтээх, бизнесийн гараагаа амжилттай эхлэх, борлуулалтаараа тэргүүлэх номыг бичихийг хүсдэг. Гэвч цөөхөн хэд нь л зорилгодоо хүрдэг. Бразилийн энтерпренёр Бэл Пэси мөрөөдлийн төслөө хэзээ ч хэрэгжүүлэхгүй байх 5 аргыг танилцуулж байна.

Лора Бүшнак: Уншиж сурахаар зориг гаргасан эмэгтэйчүүд

TEDGlobal 2014

Лора Бүшнак: Уншиж сурахаар зориг гаргасан эмэгтэйчүүд
919,431 views

Дэлхийн зарим хэсэгт эмэгтэйчүүдийн тал нь унших, бичих гэсэн энгийн чадварийг эзэмшээгүй байдаг. Янз бүрийн шалтгаантай ч ихэнх тохиолдолд үүнийг аавууд, нөхрүүд, бүр ээжүүд нь хүртэл сайшаадаггүй. TED Fellow, фото зурагчин Лора Бүшнак нь Йемен, Египет болон Тунисаар аялан энэ статистикийн үзүүлэлтийг багасгахаар тэмцэж буй эрэлхэг бүсгүйчүүдийг онцолж байна. Үүнд сургуулийн сурагчид, улс төрийн идэвхтнүүд, 60 настай ээжүүд ч багтсан.

Кэннет Шинозука: Өвөөгөө аюулгүй байлгахаар зохиосон энгийн бүтээл

TEDYouth 2014

Кэннет Шинозука: Өвөөгөө аюулгүй байлгахаар зохиосон энгийн бүтээл
1,759,326 views

Сэтгэцийн өвчнөөс болж тэнүүчилдэг хүмүүсийн 60 хувь нь өвчтөн болон асрагчийг хоёуланг нь маш ихээр стрессдүүлдэг. Энэ сонирхолтой ярианд залуу зохион бүтээгч Кэннет Шинозука хэрхэн өвөөгийнхөө шөнийн тэнүүчлэл болон түүнийг асрах нагац хоёртоо туслах шинэ шийдэл олсныг... мөн түүний Альцхаймерийн өвчтэй бусад хүмүүст тусaлж чадна гэдэгтээ яагаад итгэдгийг харцгаая.

Бриан Дэттмэр: Уран бүтээл болж шинээр төрсөн хуучин номнууд

TEDYouth 2014

Бриан Дэттмэр: Уран бүтээл болж шинээр төрсөн хуучин номнууд
1,270,401 views

Мэдээллийн эрин үед та хуучирч хоцрогдсон нэвтэрхий толийг яавал зохих вэ? Цаасны хутаг болон уран мэдрэмжийнхээ тусламжтайгаар Бриан Дэттмэр үзэсгэлэнтэй уран баримал хийж, хуучин номонд шинэ амьдрал хайрладаг.

Тассо Азэвэдо: Ой ширэнгэ хамгаалах тэмцлээс суралцах зүйлс

TEDGlobal 2014

Тассо Азэвэдо: Ой ширэнгэ хамгаалах тэмцлээс суралцах зүйлс
947,095 views

"Ширэнгэн ойг хамгаалъя" хэмээх байгаль орчны төлөөх уриаг бид сайн мэдэх ч, Тассо Азэвэдо энэ тэмцэл өнөө үед ямар шатанд өрнөж байгааг танилцуулах болно. 1990-ээд онуудад Бразилд аймшигт их ой устгал явагдсны дараагаар ой хамгаалах шинэ хууль батлагдаж, нээлттэй мэдээллийн сан үүсгэснээр ой устгалын хурд саарч байна. Гэхдээ энэ бүхэн хараахан хангалттай биш. Тассод дараагийн шатанд хэрэгжүүлэх 5 санааг дэвшүүлж, Бразилийн ой устгалын эсрэг ашигласан аргачлалыг нэгэн илүү том асуудалд хэрэглэж болох талаар хэлэлцэнэ. Энэ асуудал бол дэлхийн цаг уурын өөрчлөлт.

Мундано: Хог цуглуулах тэргийг минь гангалаач...

TEDGlobal 2014

Мундано: Хог цуглуулах тэргийг минь гангалаач...
1,044,495 views

Хаягдал болон дахин боловруулах материал түүдэг хүмүүсийг Бразилд "Катадорчууд" гэдэг. Хэдий тэд бүгдэд тустай, маш хэрэгтэй зүйл хийж байгаа ч гудамж хэрсэн тэднийг хүмүүс бараг анзаардаггүй. Гудамжны зураач, TED Fellow Мунданотой танилц. Энэхүү илтгэлдээ тэрээр өөрийн санаачилсан "Миний карассог гангалаач" хөдөлгөөн болон эдгээр үл үзэгдэгч баатрууд тэргийг хэрхэн урлагийн бүтээл, шог илэрхийлэл болгон өөрчилсөн тухай ярьна. Энэ бол дэлхий даяар газар авч буй хөдөлгөөн.

Карол Двэк: Өөрийгөө хөгжүүлж чадна гэж итгэхийн хүч

TEDxNorrkoping

Карол Двэк: Өөрийгөө хөгжүүлж чадна гэж итгэхийн хүч
10,274,895 views

Карол Двэк нь "Хөгжлийн сэтгэлгээ" буюу бид аливааг сурч, асуулдыг шийдвэрлэсэнээр тархиныхаа багтаамжыг сайжруулдаг гэсэн санааг судалдаг. Энэхүү ярианд тэрээр өөртөө ахадсан асуудлыг шийдэх хоёр аргын талаар ярьдаг. Та үүнийг шийдвэрлэж чадахуйц ухаантай биш үү эсвэл та хараахан шийдвэрлэж чадаагүй байна уу? Чухал нөлөөтэй энэхүү салбарын талаар таньд гайхалтай анхны ойлголт өгөх болно.

Калида Брохи: Эмэгтэйчүүдийг нэр хүндийн золиос болохоос хэрхэн хамгаалах вэ

TEDGlobal 2014

Калида Брохи: Эмэгтэйчүүдийг нэр хүндийн золиос болохоос хэрхэн хамгаалах вэ
1,214,500 views

Пакистанд жил бүр 1000 гаруй эмэгтэй гэрлэлтээс гадуур харилцаатай байснаас болж ичгүүртэй аашилсан хэмээн гэр бүлийн гишүүдийнхээ гарт амиа алддаг. Найзыгаа үүнээс болж амиа алдсанаас хойш Калида Брохи үүний эсрэг тэмцэж эхэлсэн. Гэсэн ч түүний хамгаалахыг хүссэн тэр хүмүүс түүний эсрэг сөрөн зогссон. Энэхүү хүчирхэг бөгөөд шударга илтгэлдээ тэрээр замналаа эргэн харж хүний эрхийн төлөөх бусад зүтгэлтнүүдэд зөвлөж байна.

Рэйнэр Страк: 2030 оны ажиллах хүчний хямрал, түүнээс хэрхэн сэргийлэх вэ

TED@BCG Berlin

Рэйнэр Страк: 2030 оны ажиллах хүчний хямрал, түүнээс хэрхэн сэргийлэх вэ
1,825,947 views

Итгэмээргүй сонсогдож байгаа ч, дэлхийн томоохон эдийн засагтай улсад 2030 он гэхэд ажиллах насанд хүрсэн иргэдээс илүү олон ажлын байр бий болно. Хүний нөөцөөр мэргэшсэн Рэйнэр Страк дээрх баримтан дээр үндэслэсэн гайхалтай яриандаа хилийн чанад дахь бэлэн ажил хайгчдыг ажиллуулах хэрэгтэйг санал болгожээ. Ингэхийн тулд бид бизнесийн соёл, орчноо өөрчлөхөөс эхлэх хэрэгтэйг дурьдлаа.

Орин Якобович: Хамгийн аюултай газруудад шударга бус байдлыг бичиж авдаг нууц дурангууд

TEDGlobal 2014

Орин Якобович: Хамгийн аюултай газруудад шударга бус байдлыг бичиж авдаг нууц дурангууд
1,153,918 views

"Хүн нүдээрээ харж байж итгэдэг" - Орин Якобович. Тиймээс ч тэр өдөр тутамд болж буй хүчирхийлэл, улс төрийн бусармаг явдал болон дарлалыг нууц дурангаар бичиж авахад тусалдаг. Түүний Видера байгууллага нь эдгээр хүний эрхийн зөрчлүүдийн баримтыг баталгаажуулж дэлхий дахинд ил болгодог.

Нэнси Фрэйтиз: Ice Bucket Challenge-ыг эхлүүлсэн ээж

TEDxBoston

Нэнси Фрэйтиз: Ice Bucket Challenge-ыг эхлүүлсэн ээж
1,072,268 views

27 настай Пит Фрэйтиз бэйсболын тоглолтын үеэр бугуйгаа гэмтээсний дараа гэнэтийн онош сонссон. Түүний яс хугарсан биш, харин ALS өвчин туссан байсан. Лу Геригийн өвчин гэгддэг ALS нь хүнийг тахир дутуу болгож, бүр үхэлд хүргэдэг ба ямар ч эмчилгээгүй. Түүний ээж Нэнси Фрэйтиз гэр бүлээрээ хэрхэн ALS Мөстэй хувингийн сорилтыг зохион байгуулж Жастин Тимбэрлэйкээс эхлээд Билл Гэйтсийг хүртэл оролцуулсан талаар энэхүү илтгэлдээ ярина. Хэрвээ та энэ сорилтод оролцож байсан бол дараагийн алхмаа хийж бичлэгээ хуваалцсан шигээ энэ илтгэлийг ч бас хуваалцаарай.

Жой Сүн: Та өөрөөр хандивлах хэрэгтэй юу?

TED@NYC

Жой Сүн: Та өөрөөр хандивлах хэрэгтэй юу?
1,304,324 views

Технологийн дэвшлийн ачаар бид дэлхийн хамгийн ядуу хүмүүст шууд л бэлэн мөнгө өгөх боломжтой болсон. Бид үүнийг хийх ёстой юу? Нэгийг бодогдуулах энэхүү илтгэлдээ олон жилийн туршлагатай тусламжийн ажилтан Жой Сүн ядууст туслах хоёр аргын талаар ярих болно.

Мириам Сидибэ: Гараа угаахын ач тус

TED@Unilever

Мириам Сидибэ: Гараа угаахын ач тус
1,150,960 views

Мириам Сидибэ бол хүүхдийн эрүүл мэндийн төлөө тэмцэгч. Түүний тэмцлийн зэвсэг юу вэ гэж үү? Гарын саван. Өвчнөөс урьдчилан сэргийлэхэд хямд төсөр чанараараа гараа хөөсөртөл нь савандаж угаах аргыг юу ч гүйцэхгүй. Ингэснээр хатгаа, суулгалт, холер гэх мэт олон өвчний эрсдлийг бууруулна. Нийтийн эрүүл мэндийн мэргэжилтэн, тэрээр гарын ариун цэвэр сахиулах, орон нутгийн бизнесийн тогтвортой байдлыг дэмжих төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны ухаалаг шийдлийг дэвшүүлжээ.