TEDSalon Berlin 2014
Томас Пикетти: XXI зууны капиталын шинэ төлөв
Францын эдийн засагч Томас Пикетти 2014 оны эхээр хэвлүүлсэн номондоо эдийн засгийн тэгш бус байдлыг нэгэн энгийн боловч гашуун томъёогоор илэрхийлсэн нь дэлхий даяар шуугиан тарьсан. Энэ бол "r > g" буюу капиталын өгөөж нь эдийн засгийн өсөлтөөс ямагт их байдаг. Энэхүү илтгэлдээ тэрээр хэрхэн асар их тоо баримтан дээр үндэслэн "Эдийн засгийн тэгш бус байдал нь шинэ зүйл биш, гэхдээ байдал улам дордсоор байгаа нь ирээдүйд нөлөөлж эхэлнэ" гэсэн дүгнэлтэд хүрсэн тухайгаа ярих болно.