TED Talks with Mongolian transcript

Томас Пикетти: XXI зууны капиталын шинэ төлөв

TEDSalon Berlin 2014

Томас Пикетти: XXI зууны капиталын шинэ төлөв
1,557,059 views

Францын эдийн засагч Томас Пикетти 2014 оны эхээр хэвлүүлсэн номондоо эдийн засгийн тэгш бус байдлыг нэгэн энгийн боловч гашуун томъёогоор илэрхийлсэн нь дэлхий даяар шуугиан тарьсан. Энэ бол "r > g" буюу капиталын өгөөж нь эдийн засгийн өсөлтөөс ямагт их байдаг. Энэхүү илтгэлдээ тэрээр хэрхэн асар их тоо баримтан дээр үндэслэн "Эдийн засгийн тэгш бус байдал нь шинэ зүйл биш, гэхдээ байдал улам дордсоор байгаа нь ирээдүйд нөлөөлж эхэлнэ" гэсэн дүгнэлтэд хүрсэн тухайгаа ярих болно.

Дариа ван дэн Бэркен: Гудамж болон тэнгэрт төгөлдөр хуураа эгшиглүүлдгийн минь учир...

TEDSalon Berlin 2014

Дариа ван дэн Бэркен: Гудамж болон тэнгэрт төгөлдөр хуураа эгшиглүүлдгийн минь учир...
984,049 views

Төгөлдөр хуурч Дариа ван дэн Бэркен хөгжмийн зохиолч Жорж Фридерик Хандэлийн барок, даралтат хөгжимд хайртай нэгэн. Хөгжмөөс олж авсан гайхалтай мэдрэмжүүдээ бусадтайгаа хуваалцах нь түүний мөрөөдөл. Энэхүү илтгэлд Бэркен төгөлдөр хууртайгаа агаараар аялж, гудамжаар жороолж, тайзан дээр үзүүлбэр үзүүлж, Хандэлийн эрс тэс, огцом аясыг тоглоно.

Мэтью О'Рэйлли: Үхлийн талаарх үнэн хариулт

TED@NYC

Мэтью О'Рэйлли: Үхлийн талаарх үнэн хариулт
2,106,137 views

Мэтью О'Рэйлли бол Нью-Йоркийн Лонг Айлэнд хотын эмнэлгийн түргэн тусламжийн техникийн туршлагатай ажилтан. Биеийн байдал нь маш хүнд өвчтөн "Би ингээд хорвоог орхих уу?" гэж асуухад тэрээр ямар хариулт өгдөг талаараа хүүрнэх болно.

Эман Мохаммед: Чин үнэнийг илчлэх миний эр зориг

TED2014

Эман Мохаммед: Чин үнэнийг илчлэх миний эр зориг
1,474,554 views

Эман Мохаммед бол Газын зурвас дахь эмэгтэй сэтгүүлчдийн төлөөлөл юм. Хэдий мэргэжил нэгт залуусдаа гадуурхагддаг ч орон нутгийн залууст өмнө нь байгаагүй шинэ боломжийг тэр олж авсан. Богино бөгөөд энгийн яриа, шүүмжлэлээр нийгмийн хүйсийн ялгавартай байдлын талаар чин үнэнийг илчилж буй эмэгтэйн үгс.

Мак Барнетт: Сайн ном бол нууц хаалга

TEDxSonomaCounty

Мак Барнетт: Сайн ном бол нууц хаалга
1,882,886 views

Хүүхэд нас бол гайхалтай, бас хачин жигтэй. Тэгвэл хүүхдийн ном яагаад ийм байж болохгүй гэж? Шагналт зохиолч Мак Барнетт номын хуудаснаас халих үлгэрүүд хэрхэн ид шидийн ертөнцийн хаалгыг нээж өгдөг талаар, мөн халим загасанд хүүхдүүд юу гэж хэлдэг тухай өөрийн яриандаа танилцууллаа.

Ханс Рослинг, Ола Рослинг: Хэрхэн дэлхий ертөнцийн талаар илүү мэдээлэлтэй болох вэ?

TEDSalon Berlin 2014

Ханс Рослинг, Ола Рослинг: Хэрхэн дэлхий ертөнцийн талаар илүү мэдээлэлтэй болох вэ?
5,377,171 views

Та дэлхий нийтийн тухай хэр их мэдэх вэ? Ханс Рослинг өөрийн гаргасан дэлхийн хүн ам, эрүүл мэнд, орлогын тоон үзүүлэлтүүд, мөн экстра-экстра-урт заагчныхаа тусламжтайгаар хэрхэн та мэддэг гэж боддог зүйлийнхээ тухай тийм ч сайн мэдэггүй байх өндөртэй магадлалтайг батлан харуулах болно. Түүний үзэгчдээс асуусан асуулганд зэрэгцэн хариулж, Хансийн хүү Олагаас богино хугацаанд, илүү төсөөлөл, мэдлэгтэй болох 4 аргыг сураарай.

Шай Рэшэф: Маш бага төлбөртэй коллежийн диплом

TED2014

Шай Рэшэф: Маш бага төлбөртэй коллежийн диплом
6,307,713 views

Сургалтын төлбөргүй (шалгалтын төлбөрөө л төлдөг) - Пиопл онлайн Их Сургуульд ах сургуулийн гэрчилгээтэй хүн бүр суралцаж бизнесийн удирдлага болон компьютерийн шинжлэх ухааны дипломтой болох боломжтой. Энэ сургуулийг үүсгэн байгуулагч Шай Рэшэфийн үзэж байгаагаар дээд боловсрол нь "цөөн хэдэн хүмүүсийн эдэлдэг давуу эрхээс илүү, хүн бүрт хүртээмжтэй үндсэн эрх нь болж" өөрчлөгдөж байна.

Зе Франк: Та хүн мөн үү?

TED2014

Зе Франк: Та хүн мөн үү?
4,872,033 views

"Би хүн мөн үү?" гэж та гайхаж байсан уу? Үүнийг тодорхойлохын тулд Зе Франк хэдэн энгийн асуултыг асуулаа. Тайвшраад зааврыг дагаад хийнэ үү. Эхэлцгээе...

Жой Ито: Шинэчлэхийг хүсч байна уу? Одоог харж сур

TED2014

Жой Ито: Шинэчлэхийг хүсч байна уу? Одоог харж сур
2,304,454 views

"Интернэтээс өмнө ямар байсныг санаж байна уу? Хүмүүс ирээдүйг зөгнөхийг оролддог байсныг?" хэмээх асуултаар Жой Ито энэхүү сонирхолтой илтгэлээ эхэлсэн юм. Энэхүү илтгэлдээ MIT Media Lab-ын ахлах Жой ирээдүйн зөгнөлүүдийг орхиод одоог бүтээх шинэ аргыг танилцуулж байна: санаа чинь зөв эсэхийг батлах нотолгоо, зөвшөөрлийг хүлээлгүйгээр түргэн шуурхай сайжруулан бүтээх. Энэхүү аргачлалыг орчин үеийн зах зээлд шинээр гарч ирж буй төслүүдэд ашиглах болсон бөгөөд бидэнд илүү нээлттэй, орчин тойрны зүйлдээ илүү соргог байх боломжийг олгож байна. Ирээдүйг биш одоог харж сур.

Жулиан Трэшүр: Хүмүүс таныг сонсохыг хүстэл ярих урлаг

TEDGlobal 2013

Жулиан Трэшүр: Хүмүүс таныг сонсохыг хүстэл ярих урлаг
40,379,785 views

Өмнө нь хэзээ нэгэн цагт та яриад л, гэтэл хэн ч сонсохгүй байгаа юм шиг санагдаж байсан уу? Жулиан Трэшүр энэхүү илтгэлээрээ танд туслах болно. Дуу авианы мэргэжилтэн тэрээр хоолойны хэдэн дасгалын тусламжтайгаар хэрхэн хүчтэй мөн хүнлэг ярьж сурахыг заах болно. Энэхүү илтгэл дэлхийг илүү сайхан сонсогдоход туслах ч юм билүү?

Дэн Гилбэрт: Ирээдүйн тань сэтгэлзүй

TED2014

Дэн Гилбэрт: Ирээдүйн тань сэтгэлзүй
5,798,493 views

"Хүн төрөлхтөн хэдийгээр өөрсдийгөө бүрэн төгс бүтээл гэж боддог ч энэ нь үргэлжилж буй бүтээл юм." Дэн Гилбэрт "Түүхийн төгсгөлийн төөрөгдөл" буюу яг одоогийн та бол насан туршийн та гэсэн үзэгдлийг судалсан судалгаанаасаа хуваалцаж байна.

Саймон Синек: Яагаад сайн удирдагчид бидэнд аюулгүй мэдрэмж төрүүлдэг вэ?

TED2014

Саймон Синек: Яагаад сайн удирдагчид бидэнд аюулгүй мэдрэмж төрүүлдэг вэ?
12,536,564 views

Хэнийг сайн удирдагч гэх вэ? Менежментийн онолч Саймон Синекийн бодлоор сайн удирдагч нь ажилчиддаа аюулгүй байдлыг мэдрүүлдэг, итгэлийн тойрогт оруулж чаддаг нэгэн юм. Гэхдээ тогтворгүй эдийн засагт итгэлцэл, аюулгүй байдлыг үүсгэх нь томоохон хариуцлага.

Миний охин, Малала

TED2014

Миний охин, Малала
2,536,881 views

Пакистаны сурган хүмүүжүүлэгч Ziauddin Yousafzai олон хүмүүсийн сонсохыг хүсдэггүй жирийн үнэнийг дэлхий нийтэд санууллаа: Эмэгтэйчүүд болон эрэгтэйчүүд боловсрол, бие даасан байдал болон хувь хүний чанарын хувьд ижил боломжтой байх ёстой. Тэрээр өөрийн амьдралын түүх болон 2012онд сургуульд явах гэж зориглосныхоо төлөө Талибанчуудад буудуулсан Малала охиныхоо амьдралын түүхийг ярьж байна. Yousafzai: "Яагаад миний охин ийм хүчтэй юм бэ?" "Учир нь би түүний далавчийг огтооогүй юм."

Ману Пракаш: 50 центийн үнэтэй "оригами" бичил дуран

TEDGlobal 2012

Ману Пракаш: 50 центийн үнэтэй "оригами" бичил дуран
2,182,867 views

Магадгүй та өмнө нь хэсэг цаас нугалж хүүхэлдэй эсвэл оригами хун хийж үзсэн үү? Тэгвэл TED Аспирантур Ману Пракаш болон түүний багийнхан цаасаар ашиглахад маш хялбар бичил дуран зохион бүтээжээ. Энэхүү нээлт хэрхэн хөгжиж буй орнуудын эрүүл мэндийн салбарт чухал хувьсгал хийж, бас юуг ч хөгжилтэй, хялбар шинжлэх ухааны туршилт болгон хувиргаж болохыг эндээс үзээрэй.

Маяа Пэнн: Залуухан энтерпренёр, хүүхэлдэйн зураач, дизайнер, нийгмийн активисттай танилц...

TEDWomen 2013

Маяа Пэнн: Залуухан энтерпренёр, хүүхэлдэйн зураач, дизайнер, нийгмийн активисттай танилц...
1,654,266 views

Маяа Пэнн анхны компаниа 8 настайдаа байгуулсан бөгөөд үйлчлүүлэгчид болон байгаль дэлхийнхээ өмнө хариуцлагатай ажиллахад ихээхэн анхаардаг. Тэр өөрийн түүх, бүтээсэн хүүхэлдэй, гаргасан загвар болон үзэгчдэд хүрэх эерэг нөлөөллөө энэхүү илтгэлээр хуваалцах болно.

Мэйсүүн Заид: Саажилт бол надад тулгарсан 99 асуудлын зөвхөн нэг нь

TEDWomen 2013

Мэйсүүн Заид: Саажилт бол надад тулгарсан 99 асуудлын зөвхөн нэг нь
10,708,171 views

"Би нугасны саажилттай. Бие минь үргэлж чичирдэг" хэмээн Мэйсүүн Заид хөгжилтэй, зугаатай илтгэлийнхээ эхэнд өгүүлэв. (Нээрээ шүү, маш инээдтэй илтгэл.) Ухаалаг, үзэсгэлэнтэй Америк дахь араб гаралтай инээдмийн жүжигчин маань хошин урлагийн жүжигчин, сайн үйлсийн идэвхитэн, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дуу хоолой болсон замналаа бидэнтэй хуваалцах болно.

Дэвид Стэйндл- Раст: Аз жаргалтай болмоор байна уу? Талархаж сур.

TEDGlobal 2013

Дэвид Стэйндл- Раст: Аз жаргалтай болмоор байна уу? Талархаж сур.
7,468,760 views

Хүн төрөлхтөнд байдаг нэгэн нийтлэг зүйл бол хүн бүр аз жаргалтай амьдрахыг хүсдэг гэж Дэвид Стэйндл-Раст үздэг. Тэрээр аз жаргал гэдэг нь байгаа зүйлдээ хэр талархан хандаж байгаагаас хамаарах зүйл хэмээн зөвлөж байна. Энэхүү илтгэлээр та амьдралдаа талархаж сурахын тулд Зогс Хар, тэгээд Яв гэсэн энгийн дүрмийг танилцуулна.

Arthur Benjamin: Фибоначийн тооны ид шид

TEDGlobal 2013

Arthur Benjamin: Фибоначийн тооны ид шид
7,057,274 views

Математик бол логиктой, үйлдэлтэй ... ер нь янзтай гоё. Фибоначийн цуваа гэгдэх тэдгээр хачин боловч гайхалтай тоонуудын нууцлаг шинж чанарыг Математикч Артур Бенжамин судалжээ. ( Математикийн шинжлэх ухаан ч гэсэн урам зориг төрүүлэхүйц сонирхолтой байж болно шүү дээ!)

Аполло Робинс: Анхаарлыг удирдах урлаг

TEDGlobal 2013

Аполло Робинс: Анхаарлыг удирдах урлаг
26,016,015 views

Дэлхийн шилдэг халаасны хулгаач гэдэгээрээ алдартай Аполло Робинс хүний мэдэрхүйн сул талыг ашиглаж, хэрхэн анхаарлыг сарниулахын талаар ТЭД Глобал-2013-ын үзэгчид дээр бодитоор туршиж харуулна.

Келли Макгонигал: Стресстэй хэрхэн нөхөрлөх вэ

TEDGlobal 2013

Келли Макгонигал: Стресстэй хэрхэн нөхөрлөх вэ
22,520,850 views

Стресс таны зүрхний цохилт, амьсгалын тоог олшруулж, биеийг хөлрүүлдэг. Стресс эрүүл мэндийг муутгадаг. Гэтэл сонирхолтой нэгэн шинэ судалгаа стрессийг өөрсдөд нь муу гэдэгт итгэж явдаг хүмүүст л зөвхөн хор учруулдаг гэсэн санааг дэвшүүлж байна. Сэтгэл судлаач Келли Макгонигал стрессийг эерэгээр харах санааг дэвшүүлж, стрессийг бууруулах арга замын талаар танилцуулан, бусадтай дотно байх нь тустай гэж уриалж байна.

Мэй Эл-Халил: Марафон гүйлт энх тайвныг бий болгоно

TEDGlobal 2013

Мэй Эл-Халил: Марафон гүйлт энх тайвныг бий болгоно
5,268,496 views

Ливанд жилд нэг л удаа хүчирхийллийн бус буун дуу гардаг. Тэр нь Бейрутын олон улсын марафон гүйлтийн эхлэх дохио юм. Энэхүү гүйлтийг санаачлагч Мэй Эл-Халил яагаад 42 км зайд гүйдэг арга хэмжээ нь сүүлийн арван жилд улс тѳрийн үзэл, шашнаар хуваагдаад байгаа талуудыг жилийн ганцхан ѳдѳр ч болтугай нэгтгэж чадна гэдэгт итгэх болсноо ярьж байна.

Рассел Фостер: Бид яагаад унтдаг вэ?

TEDGlobal 2013

Рассел Фостер: Бид яагаад унтдаг вэ?
8,011,042 views

Расел Фостер бол неврологич. Тархины нойрны хэмнэлийг судалдаг тэрээр "Бид нойрны талаар юу мэдэх вэ?" хэмээн асуусан юм. Амьдралынхаа гуравны нэгийг унтахад зарцуулдаг гэхэд бид тийм ч ихийг мэддэггүй болж таарсан. Энэхүү илтгэлдээ Фостер бид яагаад унтдаг талаарх алдартай гурван онолыг хуваалцаж, бид өөр өөр насан дээр хэр их унтах ёстой байдаг талаарх буруу ойлголтуудыг үгүйсгэж мөн нойрыг ашиглан сэтгэцийн эмгэгийг урьдчилан мэдэх шинэ аргуудын талаар сонирхуулж байна.

Жинха Ли: Тоон ба бодит орон зайн зааг

TED2013

Жинха Ли: Тоон ба бодит орон зайн зааг
1,855,833 views

Бидний амьдардаг ертөнц ба тоон мэдээллийн хоорондын зааг улам бүр багассаар байна. Зохион бүтээгч, инженер Жинха Ли энэхүү богино боловч улга алдам илтгэлдээ хэрхэн тусгай үзэг ашиглан дэлгэцэнд нэвтэрч гурав хэмжээст загвар бүтээх, мөн компьютерийн дэлгэцийг нэвтэлж тоон биетийг удирдаж болох тухай шинэ санаагаа танилцуулж байна.

Андрев Соломон: Юу ч болсон бай хамаагүй, хайрла

TEDMED 2013

Андрев Соломон: Юу ч болсон бай хамаагүй, хайрла
4,969,430 views

Танаас өөрөөс чинь ямар нэгэн зүйлээрээ өөр хүүхдийг өсгөнө гэдэг ямар байх бол (жишээ нь гоц авьяастай, өөр чадвартай хүүхэд эсвэл гэмт хэрэгтэн)? Энэхүү сэтгэл хөдлөм илтгэлдээ зохиолч Андрев Соломон хэдэн арван эцэг эхчүүдтэй ярилцан, нэгэн асуултыг асууж явахдаа юу ойлгон, суралцсанаа хуваалцаж байна. Нөхцөл заагаагүй хайр, нөхцөл шаардаагүй хүлээн зөвшөөрлийн хоорондох зааг нь юу вэ?

Лиза Бу: Ном оюун ухааныг хэрхэн тэлдэг вэ?

TED2013

Лиза Бу: Ном оюун ухааныг хэрхэн тэлдэг вэ?
4,963,279 views

Багаасаа тээсээр ирсэн мөрөөдөл чинь ... биелэхгүй бол яах вэ? АНУ-д амьдралаа шинээр зохиох хэрэгтэй болсон Лизаад оюун ухаанаа тэлэх, шинэ арга зам олоход нь ном тусалжээ. Номын гайхамшгийн тухай энэхүү илтгэлээрээ Лиза Бу ном унших онцгой аргаасаа тантай хуваалцаж байна.

Билл Гейтс: Багш нарт бодит үнэлгээ хэрэгтэй

TED Talks Education

Билл Гейтс: Багш нарт бодит үнэлгээ хэрэгтэй
4,089,002 views

Саяхныг хүртэл багш нарт жилд ганц л удаа "сайн" гэсэн үнэлгээ авдаг байсан. Гэтэл тэдний ажлыг үнэлэх хариу санал, тусламж дэмжлэггүйгээр хэрхэн өсөж хөгжих билээ. Билл Гейтс хамгийн сайн багш ч зөв үнэлгээний тусламжтайгаар илүү сайжирч чадна гэж үздэг бөгөөд санаачилсан хөтөлбөрөө хэрхэн анги танхим бүрт хэрэгжүүлэх тухайгаа хуваалцлаа.

ШаоЛан: Хятад ханз сурах ийм амархан!

TED2013

ШаоЛан: Хятад ханз сурах ийм амархан!
4,781,742 views

Гадаад хүмүүст хятад хэлийг сурах нь хэцүү санагддаг. Гэвч түүний үзэсгэлэнтэй, бас ээдрээтэй бичгийн хэл буюу ханзыг уншиж сурах аргыг илүү хялбарчлах боломжтой. ШаоЛан энэхүү амархан хичээлдээ хэдхэн энгийн ханзнаас илүү төвөгтэйг үүсгэж, тэдгээрийн гол санаа болон цаад утгыг нь тайлбарлалаа. "Амархятад хэл" гээд л бодчих.

Анжела Ли Дакворт: Амжилтын үндэс бол тэвчээр хатуужил

TED Talks Education

Анжела Ли Дакворт: Амжилтын үндэс бол тэвчээр хатуужил
19,500,078 views

Ашиг орлого ихтэй ажлаасаа гараад Анжела Нью Йорк дахь нэгэн улсын сургуульд 7-р ангийнханд тоо заах болжээ. Тун удалгүй тэр амжилттай суралцдаг хүүхдүүдийн онцлог чанар нь зөвхөн IQ биш гэдгийг ойлгосон. Энэхүү илтгэлээрээ Анжела тэвчээр хатуужил нь амжилтыг тодорхойлогч хүчин зүйл болох тухай онолоо тайлбарлаж байна.

Рамси Мусалам: Сурах хүслийг бадраах 3 дүрэм

TED Talks Education

Рамси Мусалам: Сурах хүслийг бадраах 3 дүрэм
3,067,874 views

Аминд халтай нөхцөл байдал үүссэнээр Рамси Мусалам 10 жилийн турш идэвхгүй заах аргаар явж ирснээ ухааран, сурган хүмүүжүүлэгчийн жинхэнэ үүрэг нь сониуч занг хөгжүүлэх юм гэдгийг ойлгожээ. Энэхүү хөгжилтэй ярианд Мусалам бидэнд төсөөлөл болон сурах, ойлгох хүслийг бадраах 3 дүрмийг танилцуулахаас гадна сурагчид, хүүхэд залуусын дэлхийг таньж мэдэх хүслийг асаана.

Рита Пийрсон: Хүүхэд бүрт тэмцэгч хэрэгтэй

TED Talks Education

Рита Пийрсон: Хүүхэд бүрт тэмцэгч хэрэгтэй
10,893,254 views

40 жил багшилсан Рита Пийрсон нэгэн удаа хамт ажилладаг хүн нь "Надад хүүхдэд сайнаар ханд гэж мөнгө өгдөггүй" гэж хэлэхийг сонсжээ. Тэрээр хариуд нь "Хүүхдүүд дургүй хүнээсээ юм сурдаггүй юмаа" гэжээ. Багш нарыг сурагчидтайгаа хувь хүний үүднээс жинхэнэ, бодит харилцааг тогтоож тэдэнд итгэхийг уриалж байна.