TED Talks with Mongolian transcript

Брайн Кокс: Бидэнд яагаад судлаачид хэрэгтэй вэ.

TEDSalon London 2010

Брайн Кокс: Бидэнд яагаад судлаачид хэрэгтэй вэ.
1,935,340 views

Эдийн засгийн энэ хэцүү цагт, сансрын ажиглуур, их адрон коллайдер гэх мэтийн танин мэдэхүйн шинжлэх ухаанууд нь хамгийн түрүүнд төсөвөөс хасагдах салбар байдаг. Сониуч зангаар эхэлсэн шинжлэх ухаан хэрхэн зардлаа нөхдөг болон шинэ нээлт гаргахад, оршин буйн сайхныг мэдрэхэд нөлөөлдөг талаар Брайн Кокс тайлбарлана.

Грахам Хилл: Ажлын өдрүүдээр цагаан хоолтон байх шалтгаан

TED2010

Грахам Хилл: Ажлын өдрүүдээр цагаан хоолтон байх шалтгаан
2,651,431 views

Бид бүгд л цагаан хоолтон байх нь хүрээлэн буй орчин болоод амьтдад эерэг нөлөөтэй гэдгийг мэддэг. Гэхдээ махнаас татгалзах нь тийм ч амар шийдвэр биш. Харин Грахам Хилл нэгэн прагматик шийдэл санал болгож байна...

Саймон Синек: Шилдэг удирдагчид хэрхэн урам зориг өгдөг вэ?

TEDxPuget Sound

Саймон Синек: Шилдэг удирдагчид хэрхэн урам зориг өгдөг вэ?
48,856,581 views

Саймон Синек урам зоригтой манлайллын загварыг алтан тойрог болон "Яагаад?" гэсэн асуулт ашиглан тайлбарлалаа. Тэрээр Apple, Мартин Л. Кинг, Врайтын ах дүүсээр жишээ авч уг илтгэлээ танилцуулав.

Адора Свитак: Томчууд хүүхдүүдээс юу сурч болох вэ

TED2010

Адора Свитак: Томчууд хүүхдүүдээс юу сурч болох вэ
6,022,458 views

Гоц авьяастай охин Адора Свитакийн хэлж байгаагаар дэлхийд зоримог санаанууд, аз туршсан бүтээлч байдал, ялангуяа өөдрөг үзэл зэрэг "хүүхэд шиг" сэтгэлгээ хэрэгтэй ажээ. Томчууд хүүхдүүдэд заахаасаа гадна тэднээс суралцах хүсэл эрмэлзэлтэй болж, хүүхдүүдийн агуу мөрөөдлийг өндрөөр үнэлдэг байх хэрэгтэй.

Эйми Маллинс: Саад тотгороос үүдэлтэй боломж

TEDMED 2009

Эйми Маллинс: Саад тотгороос үүдэлтэй боломж
2,460,224 views

Ижил утгатай үгсийн толь бичгээс "хөгжлийн бэрхшээлтэй" гэдгийг "хэрэггүй", "эрэмдэг" гэж тодорхойлдог ч шинийг санаачлагч, гүйлтийн тамирчин Эйми Маллинс нь энэхүү үгийг дахин тодорхойлж байна. Шилбэний ясгүй төрсөн түүний хувьд эдгээр ойлголтыг үгүйсгэж, саад тотгор хэрхэн хүний нөөц боломжийг нээдэг тухай ярих болно.

Биль Гейтс Эрчим Хүчний Тухай: Тэг рүү Хүрэх Шинэ Санаа.

TED2010

Биль Гейтс Эрчим Хүчний Тухай: Тэг рүү Хүрэх Шинэ Санаа.
5,598,307 views

TED2010 дээр Биль Гейтс бүхэл гаригийг хамарсан гамшгаас аврахад шаардлагатай шинэ "Гайхамшгийн" алхмууд болон шинэ төрлийн цөмийн цахилгаан үүсгүүр хэрхэн хэрэгтэй байгаа талаар ярьж, дэлхийн эрчим хүчний ирээдүйн тухай бодлоосоо хуваалцсан юм. Тавигдсан гол зорилго бол нүүрсхүчлийн хий ялгаруулалтыг 2050 он гэхэд тэг болгох явдал болно.

Лалитэш Катрагадда- Эдийн засагаа бэхжүүлэх, гамшигтай тэмцэхэд газрын зураг хэрэгтэй

TEDIndia 2009

Лалитэш Катрагадда- Эдийн засагаа бэхжүүлэх, гамшигтай тэмцэхэд газрын зураг хэрэгтэй
405,132 views

2005 оны байдлаар дэлхийн дөнгөж 15% нь л газрын зураг дээр тэмдэглэгдсэн байна. Энэ байдал нь ямар нэгэн гамшигийн аюул тохиолдсоны дараа яаралтай тусламж үзүүлэх явцыг удаашруулахаас гадна ашиглаагүй газар талбай, мэдэгдээгүй зам харгуйн эдийн засгийн боломжыг нуун далдалж байна. Энэ богино хэмжээний яриагаар Google-н Лалитэш Катгагадда 'Map Maker' буюу Газрын зураг хийгч программын талаар танилцуулж байна. Дэлхийн өнцөг булан бүрийн хүн бүхэн газрын зураг хийгч энэхүү программ хэрэгслийг ашиглан өөрсдийн газраа зурагт буулгах боломжтой юм.

Маллика Сарабаи: Хорвоог өөрчлөх бүжиг

TEDIndia 2009

Маллика Сарабаи: Хорвоог өөрчлөх бүжиг
591,517 views

TEDIndia арга хэмжээнд бүжигчин, жүжигчин, улс төрч Маллика Сарабаи бүжгээр дамжуулан, улс төр, нийгэм, эсвэл хувь хүнд өөрчлөлт хийх хамгийн үр дүнтэй арга нь урлаг байж болох юм гэсэн санааг дэвшүүлнэ.

Пранав Мистрий: SixthSense технологийн гайхалтай боломжууд

TEDIndia 2009

Пранав Мистрий: SixthSense технологийн гайхалтай боломжууд
18,689,186 views

TEDIndia-д Пранав Мистрийгийн бэлтгэсэн танилцуулгаас зарим хэрэгслүүдийг ашиглан физикийн орчныг, мэдээллийн орчинтой хэрхэн холбож байгааг харж болно. Мөн түүний SixthSense ашигласан төхөөрөмжүүд болон зөөврийн компьютерыг цаасаар орлуулах шинэ парадигмийг дэлгэрэнгүй танилцуулах болно. Мөн асуулт хариултын хэсэгт Мистрий "SixthSense технологийн програм хангамж бүх хүнд боломжийг нээж нээллттэй эхийнх байх болно" гэж хэлэв.

Чимаманда Энгози Адичэ: Өрөөсгөл ойлголтын аюул

TEDGlobal 2009

Чимаманда Энгози Адичэ: Өрөөсгөл ойлголтын аюул
21,248,547 views

Бидний амьдрал, бидний соёл маш олон давхацсан түүхээс бүрддэг. Зохиолч Чимаманда Адичэ өөрийн соёлын жинхэнэ дуу хоолойг хэрхэн олсон тухайгаа хүүрнэх бөгөөд бид хэн нэгний тухай эсвэл нэг улс орны тухай өрөөсгөл түүхийг сонссоор байх нь биднийг ноцтой үл ойлголцолд хүргэх эрсдэлтэй гэдгийг анхааруулж байна.

Улс орнуудын ирээдүйн талаарх Параг Ханнагийн газрын зураг

TEDGlobal 2009

Улс орнуудын ирээдүйн талаарх Параг Ханнагийн газрын зураг
1,539,088 views

Ихэнх хүмүүс газрын зураг дээрх хилийн шугам зураас тийм ч чухал зүйл биш гэж боддог, харин Параг Ханна үүнийг чухалд үзэж байна. Өнгөрсөн болон одоогийн газрын зургаар жишээ татаж тэрээр дэлхий дахины хил хязгаарын зөрчил мөргөлдөөнүүдийн уг үндсийг тайлах хэдий энгийн боловч оновчтой шийдлүүдийг санал болгож байна.

Эммануал Жэл: Дайны хүүгийн хөгжим

TEDGlobal 2009

Эммануал Жэл: Дайны хүүгийн хөгжим
956,109 views

Таван жилийн турш, бяцхан хүү Эммануал Жэл Суданд цэрэг байсан юм. Тусламжийн газрын ажилтны ачаар тэр хүү олон улсын Хип-Хоп од болоод зогсоогүй бас дайны аюулд байгаа хүүхдүүдийн төлөө тэмцэгч болсон. Тэрээр өөрийн илтгэл болон дууныхаа үгээр өөрийн гайхамшигтай амьдралын түүхийг ярьж байна.

Алэйн дэ Боттон: Амжилтыг харах илүү хүнлэг үзэл

TEDGlobal 2009

Алэйн дэ Боттон: Амжилтыг харах илүү хүнлэг үзэл
7,971,965 views

Алэн дэ Боттон бидний амжилт, бүтэлгүйтлийг хэрхэн үнэлдэгийг, мөн эдгээр ойлголтуудын тулгуур асуудлуудыг судалдаг. Амжилт зөвхөн хувь хүнээс хамаардаг уу? Бүтэлгүйтэл мөн адил уу? Боттон бидэнд хэнхэг зангаа хойш тавин, ажлаасаа илүү их сэтгэл ханамж авахад тустай ухаалаг хэдэн санааг дэвшүүлж байна.

Математикийн боловсролыг өөрчлөх тухай Артур Бенжамины санал

TED2009

Математикийн боловсролыг өөрчлөх тухай Артур Бенжамины санал
2,625,810 views

"Дээд математик миний өдөр тутмын амьдралд хэрэглэгдэхүү?" гэж математикийн багш нараас хүмүүс үргэлж асуудаг. Ихэнх хүмүүсийн хувьд бол үгүй гэж Артур Бенжамин хэлж байна. Математикийн боловсролыг өнөөгийн дижитал эрин үетэй хэрхэн холбох тухай тэрээр зоригтой санааг дэвшүүлж байна.

Ричард Жон: Амжилт бол тасралтгүй үргэлжлэх аялал

TED2009

Ричард Жон: Амжилт бол тасралтгүй үргэлжлэх аялал
4,347,745 views

Өөрийн илэн далангүй хэв маягаар Ричард Жон бидэнд амжилт бол ганц урсгалтай зам бүс харин тасралтгүй үргэлжлэх аялал гэдгийг сануулж байна. Тэрээр өөрийн бизнесийн уналт болон өсөлтийн түүхийг ашиглан нэн чухал сургамжийг хүргэлээ: бид оролдохоо болих үед л бүтэлгүйтдэг.

ДОХ-ын талаар Ханс Рослинг: Шинэ баримт ба гайхалтай тоон мэдээлэл

TED2009

ДОХ-ын талаар Ханс Рослинг: Шинэ баримт ба гайхалтай тоон мэдээлэл
1,174,291 views

Ханс Рослинг дэлхий дахинаа хамгийн их үхэлд хүргэгч ( мөн хамгийн их өрөөсгөл ойлголттой) өвчиний нэг болох ДОХ, түүний эрсдэлд хүргэгч цогц хүчин зүйлсийн талаарх мэдээллийг та бүхэнд үзүүлэнгийн шинэ хэлбэрээр хүргэж байна. Энэхүү тахалт өвчинийг зогсоох ганц арга бол эмийн эмчилгээ бус харин өвчиний тархалаас урьдчилан сэргийлэх явдал юм хэмээн тэрээр үздэг.

Цаг уурын сүүлийн үеийн чиг хандлагын талаар Ал Гор анхааруулж байна.

TED2009

Цаг уурын сүүлийн үеийн чиг хандлагын талаар Ал Гор анхааруулж байна.
952,886 views

TED2009 бага хурал дээр Ал Гор цаг уурын өнөөгийн чиг хандлага нь эрдэмтэдийн таамаглаж байснаас ч хүнд байгаа талаар танилцуулахаар дэлхийн эргэн тойрноос цуглуулсан шинэ мэдээллийг хүргэж байна. Мөн "цэвэр нүүрс" гэгдэх асуудал дээр өөрийн байр суурийг тодорхойлно.

Мэттью Чайлдс: Хаданд авиралтаас суралцах амьдралын 9 хичээл

TED2009

Мэттью Чайлдс: Хаданд авиралтаас суралцах амьдралын 9 хичээл
842,059 views

TED University 2009 арга хэмжээний үеэр тавьсан илтгэлдээ олон жилийн туршлагатай хаданд авирагч Мэттью Чайлдс хаданд сайн авирахад хэрэг болох 9 зөвлөмжийг бидэнтэй хуваалцсан юм. Эдгээр зөвлөмж нь бидний өдөр тутмын амьдралд ч тун хэрэг болох нь гарцаагүй.

Элизабэт Гилбэрт: Чиний далд бүтээлч чадвар

TED2009

Элизабэт Гилбэрт: Чиний далд бүтээлч чадвар
19,049,771 views

Элизабэт Гилбэрт үзэж байгаагаар бидний уран бүтээлчид, авъяастнуудаас хүлээдэг зүйлс бол боломжгүй ба хэн нэгэн хүн суу авъяастай биш, бид бүгд суу авъяас билэгтэй ажээ. Энэ бол хөгжилтэй, өөрийн туршлагаас үндэслэсэн, гайхалтай сэтгэл хөдлөгөм яриа юм.

Ирвин Ридленер: Цөмийн дайралтаас мэнд үлдэх нь.

TED2008

Ирвин Ридленер: Цөмийн дайралтаас мэнд үлдэх нь.
782,979 views

Хүйтэн дайнаас хойш цөмийн халдлагын заналхийлэл ихээр багассан ч Гамшгийн Анагаахын мэргэжилтэн, Ирвин Ридленер аюул байсаар байгааг сануулж байна. Тэрээр түүхэн дэх баримтуудаас дэлгэж, халдлага болвол хэрхэн мэнд үлдэх аргуудаас зөвлөнө.

Диэн Орниш: Таны ген таны хувь заяа биш

TED2008

Диэн Орниш: Таны ген таны хувь заяа биш
1,725,634 views

Диэн Орниш амьдралын эрүүл хэв маягтай болох нь хүний генетикийн түвшинд нөлөөлж болохыг харуулсан шинэ судалгаагаа хуваалцлаа. Жишээлбэл, илүү эрүүл амьдарч, зөв хооллож, дасгал хийж, хайрлаж дурласнаар таны тархины эс нэмэгддэг талаар энэхүү илтгэлдээ хуваалцаж байна.

Браин Грийн "Стринь Онол"

TED2005

Браин Грийн "Стринь Онол"
6,215,922 views

Маш өчүүхэн энергийн судлууд 11 хэмжээсийн дагуу чичирхийлснээр ертөнцийн бүх бөөмс ба хүчийг бүрдүүлдэг гэх Суперстринь онолын тухай физикч Браин Грийн тайлбарлана.

Алиса Миллер: Мэдээний тухай мэдээ

TED2008

Алиса Миллер: Мэдээний тухай мэдээ
2,182,143 views

Олон Улсын Нийтийн Радионы захирал Алиса Миллер яагаад Америкийн мэдээллийн агентлагууд бидэнд бага мэдээлэл хүргэдэг учир шалтгааны талаар ярьж байна. Гэтэл бид улам ихийг мэдэхийг хүсдэг. Нүд нээсэн статистикийн болон график мэдээлэл.

Давид Галло: Усан доорх гайхамшиг

TED2007

Давид Галло: Усан доорх гайхамшиг
15,797,194 views

Давид Галло та бүхэнд өнгөө өөрчилөх сепида, бүрмөсөн өнгөлөн далдлагдсан наймаалж, далайн гүн харанхуйн загаснаас гарах Times Square-н чансаааны өнгөт гэрэл зэрэг тэнгисийн гайхамшигт амьтдын дүрс бичлэгийг үзүүлэх болно.